Blackberry Монголд

Blackberry Blackberry Монголд гэж сүржин маягийн сурталчилгаанууд бишгүй цацагдлаа. Нэг бодлын зөв. Эсрэгээрээ бизнесийн хандлагатай энэ технологийг тэгж аймар сурталчиллаад манайх оруулж ирлээ гээд байх шаардлага байхгүй боловуу гэж бодохын. Хэрэглэх хүн нь хэрэглээд чадалгүй нь хараад бас бичээд л сууж байх юм шүү дээ.
Миний бодлоор Blackberry-ын ганц давуу тал нь Text-эн мэдээлэл боловсруулахад хангалттай боломжтой, дээр нь интернетийн давгүй боломж.


Blackberry-ын тухай товчоор

1999 онд wireless-ын шийдэлтэй blackberry гарч байсан бол 2002 он гэхэд одооны blackberry-ын төрхтэй болж хүмүүсийн сонирхолыг өөртөө татаж болжээ.
  1. Хөдөлгөөнт холбооны хамгийн сүүлийн үеийн технологи GPS болон Wi-Fi-г нэгтгэсэн бөгөөд дэлхий даяарх HSDPA өндөр хурдны сүлжээнд нэгдсэн шийдэл юм.
  2. Арав хүртэл мэйл хаягаа тохируулан тогтмол шалгаж, эргэн хариу өгөх боломжтой. Одоогоор өөр аль ч төрлийн утаснаас албаны мэйлээ шалгаж, хариу өгөх боломж хязгаарлагдмал байгаа. Зөвхөн BlackBerry Bold утсаар албаны мэйлээ ашиглах боломжтой. Мөн мэйлээ зохион байгуулж ажлаа төлөвлөх боломжийг ч нэмэлтээр суулгасан.
  3. Microsoft Office-ийн ойр зуурын хэрэгцээт програмууд болох Word, Excel, PowerPoint дээр ажиллахад танд хүндрэл үүсэхгүй. Мөн гол давуу тал нь хэрэглэгчид цахим хуудас үзэх, цахим шуудан илгээх, шалгах, оффисийн програмууд дээр ажиллах үедээ давхар утсаар ярих боломжтой.

  4. Суурилагдсан GPS-ын тусламжтайгаар та өөрийн одоо байгаа газраа тодорхойлох, хүрэх газраа тэмдэглэх болон хоорондын зай болон замыг тодорхойлох боломжтой.
  5. Утасны яригч-Бүтээгдэхүүний онцлогоос хамааран конференс яриа хийхээр тохируулагдсан бөгөөд орчны шуугиан дарагчтай.
  6. Wi-Fi сүлжээ-Үүрэн холбооны сүлжээ хязгаарлагдмал эсвэл холбогдохгүй байгаа газруудад Wi-Fi сүлжээний тусламжтайгаар холболт үүсгэх боломжтой.

Холбоотой мэдээлэл

11 comments:

  1. Яахав хэрэгтэй үгүйг нь сайн мэдэхгүй юм. Энэ уулаасаа олон нийтэд гэхээсээ илүү цөөн хэрэглэгчид зориулсан үйлчилгээ. Миний мэдэхийн эдний хамгийн том давуу тал нь нууцлал тал дээр маш сайн. Энэ нь хэдэн том бизнес хүмүүсийн сонирхолыг татаад байх шиг байгаа юм. Бусад оффис орчны програм бол дараагийн асуудал.
    Org

    ReplyDelete
  2. Манайхан бол худлаа л бүлт харагдах гэж л авна шдээ. Идийг хийдэг нөхөд бол ховор байх.

    ReplyDelete
  3. миний гар утаснаасаа явуулсан мэйлийг авсануу гээл аан сүртэй байлэээ шүү ирклаам нь. Би алтан шүдтэй амаарайй ярьж байна гэдэг шиг л

    ReplyDelete
  4. Одоо л анх дуулж байна хэхэ.

    ReplyDelete
  5. Аан мэдэхгүй. Манай Монголчуудын сайрхах, баярхах дуртай сэтгэгээгээр нь тоглож байгаа хэрэг болж байна гэж хөндлөнгийн nokia 3230-тай хүн би бодох юм.

    ReplyDelete
  6. Имэйл явуулдаг конференц хийдэг барьдаг энтртэй юм бол том корпорацийн эздэд л яг таарсан эд байна. Тэд нарт л пс нээс имэйл бичих зав байдаггүй, машиныхаа босс суудлаас виски шимэнгээ хурал чуулганаа хийх шаардлага тулгардаг байхдаа. Жирийн бачканууд энүүгээр хуралдаад байвал нь жинкэн лөөлөө биздээ кккк.

    ReplyDelete
  7. ITISMOVIE said... , Barbagsh said... хоёр үнэн хэлжээ, Монголд үнэндээ энэ утсыг хэрэглээд байх хүмүүс тэр бүр байхгүй, манайд тийм айхтар бизнесчин ч гэх байхгүй шдээ, хэдэн ядуу гарууд, боломжтойгоос алт, уул уурхайн хэд л гайгүй улсад валют оруулдаг байх. Тэд нь даанч смартфон байтугай ПК-аа асааж мэдэхгүй улсууд дийлэнх нь.
    Ер нь Мобиком монголчуудын худлаа хөөрдөг, бие биенээсээ илүү гарах гэдэг сэтгэлгээн дээр нь янзтай бизнес хийж байгаа шдээ.

    ReplyDelete
  8. Заримдаа зурагт үзэж байхад утасны яриа орж ирэх тохиолдол байдаг да, энэ чинь л асуудал шүдэ. Энэ нь тэгдэггүй байхаар хоорондоо кодиктой юм аа дамжуулдаг бол сайнхан л байх нуух юмтай хүмүүсд бол :P

    ReplyDelete
  9. mongolchuud soyliin shokond oroh n :P kaka. blackberry-g oruulj irlee bhda yahv dee. bi haanaas ch blackberry-g hudaldaj avaad oruulj irj chadii shde. EBay.com-s huldaad avchihdag ch yumuu? mobicom haaguur oruulj irj bga yum bol/ kaka. shal utgaguin. bi eruusu oilgohgui bnuu? ene mobicom joohon buruu yaraid bga yumuu? za hen medhev gehdee l yadaj technology-g n oruulj irlee gej yarij bolno doo. utas oruulj irlee gej yaridag.. haha. ter bas saihanbileg odo yu vee. gar utasnaasaa yavuulsan email-g avsanuu genuu? wrong...... hen ch utasnaasaa email-ruge orood email yavuulchihaj chadna shde, nerteigeed n minii blackberry-geesee yavuulsan email-g avsanuu gej asuuchihgui tee.

    ReplyDelete
  10. Харин Blackberry явж явж утас гэдгийг хүн бүр мэдэж байхад тийм сурталчилгаа хийж байгаа нь тэнэг хэрэг болсон.
    Харин blackberry Дээрээ 3G технологийн дагуу server үйлчилгээ үзүүлэх юм гэсэн тэр нь 4сарын нэгнээс гэж сонссон. сарын суурь хураамж нь 50$ гэсэн байхаа. Балай юм.

    ReplyDelete
  11. joohon bayajij bgaad l ter ed shidiin yum shig uilchilgeeruu n nevtrehees :P

    ReplyDelete