Traffic Light агаар шинжигч

Traffic LightХотын иргэн та дээшээ хараад хэр утаатай байгааг хэлж чадна. Гэхдээ хэр хэмжээтэйг тоон үзүүлэлтээр гаргаж чадахгүй. Тэгвэл энэ тоон үзүүлэлтийг гаргах төхөөрөмжийг хотын захиргаа оруулж ирээд хэд хэдэн газар байрлуулсан. Миний харснаар бол 4 замын тэнд нэг байсан юм байна.
Хотын утааг тоон үзүүлэлтээр харах нь нэг талаар байгаа орчноо хамгаалах түлхэцийг хүмүүст өгөх учиртай болов уу.

Харин тэрхүү төхөөрөмжийг харахад цаад талд нь “манай гэрийн амбаар”-аас том зүйл байна лээ. Түүнийг авчрах, угсрах гэж чамгүй ажил болсон байх. Үнэ төгрөгийн талаар яриад ч илүүц биз.
Тэгвэл Hernando Barragan гэгч залуу агаарт байгаа CO2-ын хэмжээ, чийгшил зэрэг үзүүлэлтийг Замын гэрлэн дохиогоор харуулах санааг бодож олсон байх юм. Хамгийн гол нь энэ санаа open-source-ын хүрээнд хөгжөөд хэрэгжчихсэн байна.
Манай инженерүүдэд санал тавьсан бол ийм юм хийчих ч байсан юм билүү хэн мэдлээ. Ямартай ч өндөр үнээр “Чухал” төхөөрөмж аваад ирсэн юм чинь хэрэг нь гарах байх гэж найдая.

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Манай инженерүүд хийж чадах байсан байх лдаа. Тэхдээ захиалагч нь төр шүү дээ. Төр үнэтэй төхөөрөмж авах нь хэнд ашигтай нь мэдээж ойлгомжтой...

    ReplyDelete
  2. Ээ энэ харваас бодвоос хамаагүй зардал багатай харагджийшт. Нөгөө хэдэн ямаанууд нь дүлий дүмбэ оргиод яг энийг мэдкү царайлаад л өнгөрсөн болж таарах нь л дээ

    ReplyDelete
  3. Сонирхолтой шийдэл байна шүү

    ReplyDelete
  4. хөөх, тийм юм бас байдаг юм уу манайд. харж байгаагүйм байна шд

    ReplyDelete
  5. Svvka: Төр үнэтэй төхөөрөмж авах нь нийлүүлж буй хувийн компанид ашигтай. Хувийн компани нь төрийн хүний найзынх нь найз ч юм уу тиймэрхүү л зарчимаар ажилладаг юм шиг байгаа юм. Ингэж ажиллаад одоо бүр том компани болчихсон нь байж л байна.

    Crab: Харваас зардал багатай харагдаж байгаа юм. Харин жаахан жижигхэн хэхэ.

    Үлэмж: Сонирхолтой юм их бий. Харин бид л сонирхохгүй байгаа.

    Pearle: Өө чи чинь харин тэнэдэг тэнэдэг гэхэд хаагуур тэнээд байгаа юм :P "Хараа" муу байна шүү

    Duurnee: "Ерөөл"-өөр болог.

    Жаахан архи сурталчиллаа. Далд сурталчилгаа гэж.

    ReplyDelete