Top worst passwords

passwordFile-ыг хэн нэгнээс хамгаалах боломжийн арга бол RAR-аар нууц үг(password)-тэй шахах арга гэж боддог. Учир нь rar-ласан файлын нууц үгийг тайлах боломж маш бага байдаг. Password-ыг маш энгийн үсрээд хоёр гурван тэмдэгтэд багтаан оруулсан бол тайлж болох юм. Ийм ч учраас Rar password recovery төрлийн програмууд байдаг.
Харин саяхан нэг файлынхаа нууц үгийг санахгүй бүр аргаа барж байна. Хичнээн password нь тайлагдах магадлал бага гэдгийг мэдэж байгаа ч итгэл өвөрлөн ганц хоёр програмаар тайлах гэж оролдож үзлээ байхгүй. Өөрөө өөрөөсөө нуусан нууц үг хийчихэж. Одоо яалтай билээ.
Ядаад хамгийн муу 10т багтсан нууц үг хийчихгүй дээ. 123 ч гэдэг юм уу.

  1. 123456
  2. password
  3. 12345678 бодвол 123456789 л байх
  4. 1234
  5. pussy
  6. 12345
  7. dragon
  8. qwerty
  9. 696969
  10. mustang

pussy, dragon, mustang эдгээрийг ч Монголчууд хийхгүй байхаа. Харин Mongol энэ тэр гэж бол байдаг байх.

Холбоотой мэдээлэл

10 comments:

  1. Тэр санахгүй байгаа password чинь монгол гарын драйвэр дээр бичигдсэн юм биш биз? Би нэг удаа тэгж оруулсан байсныгаа мэдсэн удаатай.

    ReplyDelete
  2. Төрсөн өдөр гэж нэг сонгодог юм бий дээ. Ха ха. Хүний регистрийг нь л мэдэхэд пасворд будаа.

    ReplyDelete
  3. төрсөн өдөр
    утасны дугаар
    хүүхдийн нэр
    хайртай хүний нэр

    гээээл амархан шөөө...

    20Za01Ba08Na28 гэж мэгээл тамлаа шидчихдэг байсышт, сүүлдээ энийг хэнээс нуужээн гэж өөрийгөө тамлахав болий зус гэээд больсоо, арай ч энэ аравт багтахгүй амархоо паасуурттай болсоо гсн... :P

    ReplyDelete
  4. A.Ganbaatar: Монголоор ч хийгээгүй ээ. Санах ой гэж авах юмгүй болсноос л ганц боллоо. Улаам цайм Run дээрээ бичиж байгаад л хийсэн байхгүй юу. Харин ямар үг хийснээ санахгүй байгаа нь л харамсалтай :(

    A.Амарсайхан: Тийм гэнэн юм гэж хаана байсан юм :P

    Юки: 20Za01Ba08Na28 иймэрхүү юм уул нь хийдэг юм тэр л лав бишээ. Ямартай ч нээх онцгойлоод л хийсэн юм аа

    ReplyDelete
  5. хихи, энэ дунд миний ашигладаг нэг пасс тууж л явна.

    төрсөн он сар өдөр чинь ёстой айхтар воорст эд дээ.

    тэр яахаараа пүсси гэж өгдөг байна.

    ReplyDelete
  6. би урд нь АйДи пассвордоо эднүүсээ ёстой мангар азаарны хийдэг байждээ. Одоо бол пассаа тоо үсэг холиод цэг тэмдэгт нийлүүлээд 10-аас дээш оронтой хийдэг болсон. хэхэ. Анх вэб хийгээд хоёрхон хонож байгаад хакердуулсанаас хойш пассаа сүрхий нууцалдаг болсон. Бодуул пасс фишинг хийсэн юм шиг байналээ. Цагаан талын хакер байсан байхаа. Юу ч сүйтгээгүй. Зүгээр л анхааруулаад майл явуулсан байсан. кк

    ReplyDelete
  7. Цэцэгээ,Оюунаа,Гэрэлээ нтр бишүү :p

    ReplyDelete
  8. Бороо-> фишинг гэдэг нь арай өөр өгөөш бэлдэж байгаад хуурч авна гэсэн үг л дээ. Харин brute force attack, dictionary attack гэхээрээ янз бүрийн пасс илгээгээж үзнэ гэсэн үг.
    pussy, dragon, mustang хаха үнэн гажиг пассууд байна даа :))

    ReplyDelete
  9. Anonymous14/2/09 21:25

    hahahahaha


    999999.. ene l xamgiin amarxan pass..martagdana ch gej baixgui..hackerduulsan ch hamaagui..kkk

    ReplyDelete