Bash Bush site sells on eBay

Sock and AweӨнгөрсөн 7 хоногуудад дэлхий даяар шуугиан тарьсан мэдээлэл бол АНУ-ын ерөнхийлөгч асан George W. Bush-ыг иракт хэвлэлийн хурал дээр сэтгүүлч Mundatar Al Zaidi (цаадах чинь ардын баатар болсон)өөрийн хос гутлаар шидсэн явдал байлаа. Түүний гутал одоогоор алдар нэрд хүрч бүр 100000$-аар худалдан авах санал хүртэл иракын томчууд тавиад байгаа ажээ. Үүний зэрэгцээгээр тухайн үйл явдалаас сэдэвлэсэн Sock And Awe гэсэн нэртэй internet flash game гарсанг манайхан аль хэдийнээ мэдсэн байх.

Britain-ны Alex Tew гэгч залуу 2006 онд milliondollarhomepage сайтыг ажиллуулж эхэлсэн ба өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгч Bush-руу гутал шидэх тоглоомоо хийж цацсан байна. Уг тоглоомруу 7 хоногийн хугацаанд 47сая гаруй интернет хэрэглэгч зочилсон үзүүлэлттэй байна.
Тэгвэл Reuters-ын мэдээлж байгаагаар уг тоглоом өнгөрөгч баасан гарагт ebay-аар 7818$ үнэ хүрч худалдаалагдсан байна. Худалдан авсан компани нь Britain-ны Internet media чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юм байна.
Alex Tew уг тоглоомоо "stupid little flash game" гэж хэлжээ.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Амжилт гэдэг үг амжих гэдэг үгнээс үүссэн ажээ.

    ReplyDelete
  2. Хэ хэ нээрээ сүйхээтэй хүмүүс байх юм аа. Гэхдээ тэр гутлыг нь устгалд оруулчихсан гэж дуулдсан шүү дээ. За тэр тоглоомын хувьд бол овоо үнэд хүрж дээ. Хамгийн гол нь сайт руу нь хандсан хандалт л чухал байх тэ.

    ReplyDelete
  3. ineedtei bsan harahad.. :-)

    ReplyDelete
  4. Зараа: OK. Амжуулдаг цуснууд юмаа.

    GanbatD: Тэр гутлыг устгаж яадаг байнаа. Байж байсан бол дуудлага худалдаанд оруулсан бол чамгүй юм олчих байсан юм шиг байна шд. Эсвэл цаадуул нь байхгүйг нь мэдээд нээх худлаа үнэ хэлээд байна уу.
    Хандалтын хувьд google adsense тавьчихсан байсан. Тэгэхлээр хандалт сайн байна л гэсэн үг.

    Altain mountains: Миний хувьд инээттэй ч юм шиг хэрнээ нээх тоглоод байх тоглоом уул нь санагдаагүй.

    ReplyDelete
  5. Гутал шидсэн сэтгүүлч бараг ардын баатар болжийна цаана чинь .. кк

    ReplyDelete
  6. аахан. Гэхдээ яг тэр гутлыг худалдаж авсан дэлгүүр их нэрд гарсан ба айлууд яг тийм хэмжээтэй тийм фирмийн гутлыг их хэмжээгээр худалдаж авч байгаа ба тэр бизнэс цэцэглэсэн юм байна лээ. Тэгээд тэр гутлыг ер нь хоймортоо л залаад байгаан бишүү хэхэ

    ReplyDelete
  7. хааган тэр муу гутлыг устгаж яахнав дээ. Нээрээ буш агаа сурамгай бултаж байналээ шүү хаха

    ReplyDelete