ICT Best 2008

mongolian ict best 2008Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтыг гурав дахь удаа улс даяар зохион явуулж байгаа билээ.

Шилдэгүүдийн 9 номинаци 15 төрлөөр шалгаруулах юм байна. Үүнд
  1. Интернэтийн шилдэг үйлчилгээ
    -Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
    -Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
  2. Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ
    -Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
    -Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
  3. Шилдэг програм хангамж
    -Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж
    -Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж
    -Хэрэглээний шилдэг програм хангамж
  4. Шилдэг вэб сайт
    -Байгууллагын шилдэг вэб сайт
    -Шилдэг портал сайт
    -Хувь хүний шилдэг вэб, блог
  5. МТ-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ
  6. Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч
  7. Шилдэг цахим үйлчилгээ
  8. МТ-ийн шилдэг цогц үйлчилгээ
  9. МТ-ийн шилдэг сургалт
  10. МХХТ-ийн шилдэг реклам

Энэ удаагийн шалгаруулалтанд оролцогчдийн бүртгэлийн хугацаа дууссан боловч байгууллага, иргэдийн зүгээс тавьсан саналын дагуу 11сарын 15 хүртэл сунгасан байна.
Манай блогчид Хувь хүний шилдэг вэб, блог хэсэгт (2007 онд Zangga авсан) нэр өөрсдийнхөө блогоо хүчтэй гэж үзвэл нэр дэвшүүлж болох нь байна. Энэ тал дээр gogo, banjig-ынхан нар өөрсдөөсөө шилдгүүдээ дэвшүүлсэн сурагтай. Blogspot-ынхы шүүлтийг Зараа ах хийх байх гэж бодож байна :D.

Нэр дэвшихийх хүсвэл ЭНДЭЭС материалыг бүрдүүлэх юм байна. Блогчдын хувьд Анод банкны 217 102 15 207 тоот дансанд 20000 төгрөг тушаасан баримт болон ЭНЭ анкетыг бөглөөд нэр дэвшиж болох юм байна.
sanakae блогийг сойхуу яахуу бодож л байна.
Илүү их мэдээллийг http://www.mycomputer.mn/ -ээс авч болно.

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Peeeh, 100000 tsaas tushaagaad sagnal awah yumuu. mair tq shaasa.... pzdaa gej. ingel hudlaa business hiigeed biagaa shd. lalaruud.

    ReplyDelete
  2. Түрүү жил Түвшинг монголд ирэхэд нь уулзаж байсан юм. (tuvshin77.blogspot)

    шилдэгүүд гээд нэр дэвшүүлээд л шалгаруулаад байсан. даанч шалгарсан хүнийх нь бичиж байгааг уншихад юугаараа шилдэг болсоныг нь гайхсан гэж. зарим тийм зүйлс ч байдаг л даа. гэхдээ шилдэгийг шалгаруулж байгаа юм чинь үнэхээр л шилдэгүүд, ядаж бичиж байгаа зүйлс нь, бусдад хүрч байгаа нь гэх мэт шалгууруудаар шалгасан нь дээр болов уу. зүгээр нэг зураг дуу тавиад л шилдэг аваад байвал утгагүй л дээ.

    ReplyDelete
  3. 20,000 togrog arai denduu yum. barag shagnalaa hudaldaj avah ni bain sh d. ingeed l neg yum hiiheeree dandaa neg dutuu yum hiihiin. barag sugalaa shig yum boloh ni bain sh d. bugd mongo tolood dundaas songochihno amar ain. ter ner devshsen bloguudiig harlaa. nadad l lav eroosoo onts sanagdsangui. uchirgui goy designtei ed bain. tanai blog neree oruulbal yasiin. tanai blog muuhan tech webees iluu. medeegee jaahan udaan oruuldag bolhoos bish. ter olloo molloogiin tech medeenees hol iluu. GL

    ReplyDelete
  4. 1-д
    Байгууллагуудын хувьд тийм байна лээ. Бага хэмжээний бизнес талдаа болдог болсон байна.

    Deppsu
    Ер нь хаа газар шалгаруулж байгаа блогчдын шилдгүүд гэсэн шалгаруулалтууд ямар нэг талаараа өрөөсгөл болдог нь нууц биш. Зүгээр л мэддэг хэдэн блогоо оруулаад л мэддэг хэд нь саналаа өгөөд л болчихдог юм шиг байгаа юм. Энэ тал дээр дорвитой судалгаа хийж байж л шалгаруулахгүй бол угаасаа бодит дүр гарахгүй.

    Anon
    Яг өнөөдрийн Монголын амьдрал 20000 бол их мөнгө. Тэр дундаа блог бичсэнийхээ төлөө орлого биш зарлага гаргаж байгаа хүний хувьд бүр их мөнгө. Энэ тал дээр жаахан бодолцох хэрэгтэй байсан юм шиг байгаа юм. Zangga-ын блог түрүүлдэг жилдээ мэдээлэл нь үнэхээр сонирхолтой байсан. Одоо бичиж байгаа чиглэл нь өөр болсон юм шиг байгаа юм.
    Зарим нэг хүмүүстэй ярилцаад блогоо оруулахгүй байхаар шийдсэн. Үнэлсэнд баярлалаа.

    ReplyDelete
  5. Сайныг биш мөнгөтэйг нь... Зөв зөв угаасаа энэ чинь Монгол улс шүү дээ :-p Юм бүр ийм болжээ лайтай :D Ер нь бол би санакае блогийг бол Номер 1 хавьцаа шалгаруулсан шалгаруулаагүй орох байх гэж бодож байна. Эмх цэгц, өнгө дезайн, мэдээллийн өгөөж, сонирхол татах байдал, тасралтгүй жигд хөтлөдөг гээд бүх талаараа. Өөр ийм хэмжээний чанартай блог одоохондоо би лав олж уншаагүйээ... Байдаг ч байж магадгүйм... Миний мэдэхээр.
    Амжилт хүсье!

    ReplyDelete