Монголынхоо цаг агаарыг монгол сайтаас

Бид цаг агаарын мэдээг өөрийн блог, сайтдаа гадны ямар нэг gadgets хэлбэрийн зүйл авч тавьдаг байсан бол одоо Монгол сайтаасаа үнэн бодит мэдээллийг авч тавьж болохоор болжээ.
Энэ боломжийг weather.az.mn олгож байна. Уг сайт нь туршилтын хувилбараар ашиглалтанд орсон байна. Энд HTML (javascript) болон IFRAME код ашиглан та бүхэн өөрсдийн блог, сайтдаа Монгол хэл дээр цаг агаарын мэдээг байрлуулах боломжтой.

Цаашдаа Flash болон бусад байрлуулах кодуудыг бэлдэх гэнэ. Бүр шаардлагатай бол hi5 зэрэгт зориулан кодууд, зааварчилгааг бэлдэх болно гэжээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээлэл нь өнөөдөр болон маргаашийн цаг агаарын мэдээг харуулж буй боловч ирээдүйд аль болох олон хоногийн цаг агаарын мэдээг оруулах юм байна.

Өөрийн сайт дээр цаг агаартай болох 2 алхамтай.
  1. weather.az.mn -руу орон үндсэн нүүрээс ямар аймаг хотын цаг агаарын мэдээг өөрийн блог, сайт дээрээ байрлуулах хүсэлтэй байна түүнийгээ сонгож дарна.
  2. Улмаар танд код бүхий нүд харагдах бөгөөд тухайн кодыг авч өөрийн сайт, блогтоо нэмж өгөх юм байна.

Хэрэв та CSS-ын талаар ойлголттой бол үндсэн харагдаж байгаа загварын өнгө төрхийг өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой юм байна.

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Anonymous8/10/08 09:13

    Ээ сайхан эд байна. http://dsumiya.blogspot.com/ гээд нэг блогтой болжжагаан. Тэгээд вордпрессийнхаа бичлэг комментуудыг авчирчихмаар байх юм

    ReplyDelete
  2. dsumiya
    Ойрд хүмүүс blogspot-руу их нүүгээд байгаа юмаа тэгнээ тэр:D
    Wordpress-ыг сайн мэдэхгүй юм. Гэхдээ тэндээс xml байдлаар export Хийж болдог юм шиг байна. Хэрэв тэгчихвэл draft.blogger.com ингэж нэвтэрч ороод setting гэсэн хэсгийн Blog Tools-д Import blog гэж байгаа тэрийг туршиж үзээрэй.

    ReplyDelete
  3. ээ ах минь наадхыг чинь мэдээд байгаамаа. Харин болохгүй байгаамуу би чадахгүй байгаамуу нэг л болж өгдөггүй

    ReplyDelete
  4. Болохгүй л юм. Ямар нэгэн алдаа заахгүй хирнээ л болохгүй юм.

    ReplyDelete
  5. sanakae-d bayarlalaa :)

    ReplyDelete