Олимпын алдартнууд ба утасны дугаар

mobile
Beijing 2008 olympic Монгол хүн бүрт бахдал бахархалын авч ирсэн сайхан наадам болж өндөрлөсөн. Мэдээж байгаа бүхнээрээ дайлдаг нь Монгол хүний зан учраас хувь хувьсгалын гэлтгүй бүгд бэлэг сэлт болцгоосон.
Үүний нэгэн адилаар үүрэн телефоны анхны оператор Мобиком-оос анхны олимпын аваргатаа 99999999 дугаараа бэлэглэж салхи хагалсан бол GMobile-ынхан 98989898 дугаарыг 4 жилийн хязгааргүй ярих эрхтэй нь бэлэглэж Мобикомыг эвгүй байдалд оруулж байлаа.


Ямартай бэлгийн морьны шүдийг үздэггүй гэлцэвч үүний цаагуур бизнесийн өрсөлдөөн нэлээдгүй явагдав.
Ингээд Мобиком-ынхон Beijing 2008 олимпын алдартнууддаа дараах бэлгийг барьжээ.
Олимпийн аварга Н.Түвшинбаярт 9999-9999,
Олимпийн аварга Э.Бадар-Ууганд 9999-5555,
Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаад 9999-1111,
Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамбад 9999-3333
алтан дугаарыг Лондонгийн олимп хүртэлх 4 жилийн турш үнэгүй ярих эрх, Nokia маркын шинэ загварын гар утас, Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний M-Клубын гишүүнчлэлийн Platinium картны хамт бэлэглэлээ.
Мөн саяхан параолимпын байт харвааны аварга болсон Д.Баатаржавдаа Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний 9999хххх алтан дугаар, 4 жилийн турш үнэгүй ярих эрх, 1 сая төгрөгийн үнэ бүхий Nokia маркийн гар утасны хамт олгохоор болсон байна.


Холбоотой мэдээлэл

12 comments:

  1. Одоо ингээд зарлачихаар манай аваргуудын утас дэмий хангинаад салахгүй байхдаа.

    Сорри, Санакае энэ сэтгэгдэл шууд оруулдаг юмаа заагаад өгчих тэхүү?

    ReplyDelete
  2. Нэг хэсэг чимээгүй болцон байсан upgrade хийж байжээ кэкэ

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Айдаа Санаахай маань ирчихсэн гэр дүүрээл сайхан байх чив ээ...

    ReplyDelete
  5. Transparency
    Хүн болгон л залгаж үзээд байгаа юм шиг байгаа юм. Одоохондоо ашиглахгүй биздээ.
    Сэтгэгдэл шууд оруулдагийн талаар гэвэл би нэг post болгож оруулъя.

    Badка
    Амарч амарч байгаад л ирлээ дээ. Шинэчлэгдсэн байлгүй :P

    Мөнхбаатар
    Бөмбөгдөнө ч гэж барахгүй байхаа. Гэхдээ бичдэгээ бичээд л явна даа.
    99999999-руу залгаад үзээрэй. "Та олимпын аваргын утсанд холбогдлоо" гэж байх шиг байсан.

    Зараа
    Хэхэ бас л хүнийг хөөргөхдөө мэргэжлийн хүн шүү.

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. хэхэхэ, тэгжээн. Та Олимпийн аварга Түвшинбаярын утсанд холбогдлоо дохио дугарсны дараа хэлэх үгээ үлдээнүү гэнээ.

    ReplyDelete
  8. Skytel-ынхэн ч гэсэн өгөөл байгаа харагдсан, сая бас нэг алтан медал аваад сайхан байнөө энэ олимпод

    ReplyDelete
  9. Баярлалааа баярлалаааааа Санаахай

    :z

    ReplyDelete
  10. Таны блог нилээн алдартай бололтой. Би ч бас блогоо түгээх гээд зүтгэж байна. Хэхэ Амжилт!

    ReplyDelete
  11. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete