Best Global Brand-д Google багтлаа

Best Global Brands 2008’ буюу дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний эхний 10-т интернет хайлтын Google систем багтаж чадлаа. 2007 онд 20-р байрт жагсаж байсан бол ганц жилийн дотор 10 байр ахисан үзүүлэлт гаргасан байна. Дэлхий нийтээр Coca-Cola брандыг мэдэхгүй хүн байдаггүй бол интернет хэрэглэдэг л бол Google гэдэг үгийг мэддэг болсон цаг болжээ.
Энэхүү амжилтанд хүрэхэд google –ынхэн интернетээр дамжуулан software, video, газрын зураг, web browser гээд хүнд харуулж хүргэж болох бүх боломжыг таньд гаргаж өгсөн. Тиймдээ ч яах аргагүй интернет ертөнцийн хаан юм.

Энэхүү брандын үнэлгээ 43 хувийн өсөлтийг үзүүлсэн бөгөөд энэ нь 21.9 тэрбум доллараас 31.5 тэрбум доллар болж өссөн байна.
Ингээд “Best Global Brands 2008″ топ 10-ын жагсаалт (Мэдээллийн технологи талдаа үйл ажиллагаа явуулдаг томчуудаас IBM толгой цохиж явна.)
  1. Coca-Cola
  2. IBM
  3. Microsoft
  4. GE
  5. Nokia
  6. Toyota
  7. Intel
  8. McDonald’s
  9. Disney
  10. Google.
Энэ жил Google-ын 10н жилийн ой болж байна. Үүндээ зориулаад хэрэглэгчиддээ нэгэн сайхан зүйлээр бэлэг барьсан байна. Энэ бол 10 жилийн дурсамж.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. Үнэн лайтай компани шүү тэ? Шүтдийн...

    ReplyDelete
  2. Би л лав тэр GE гэдгийг мэдэх ч үгүй л юм байна.
    McDonald's-ыг амьдралдаа ганц удаа хэрэглэсэн. Coca-Cola, IBM, Disney-г үе, үе бусдыг нь өдөр тутамдаа хэрэглэдэг юм байна даа.

    ReplyDelete
  3. Anonymous26/9/08 22:02

    I LOVE Google. Гүүгл ахын нэр орсон л бол хэрэглэхэд янзтай шүү tnx sanakae

    ReplyDelete
  4. Anonymous27/9/08 10:44

    GE gedeg chini General Electrics shuu de. Bugdeeree l gigantuud bn argagui ee

    ReplyDelete
  5. Anonymous27/9/08 13:24

    Сайн байна уу? Та надад туслаач энэ addsens яат тавьсан юм бэ? Би бүүр оролдоод оролдоод болдоггүй. buyanbat_900@yah энэ хаягаар зөвлөгөө өгөөч

    ReplyDelete
  6. Тийм байна шүү жинхэнэ гигантууд байна. Би GE-ийн вэб хуудас ийм байдаг гэж мэдээгүй л юм байна. Зарим нэг дарга нарынх нь талаар ном шагайж үзэж байж билээ. За би ч тэгээд ном бүтэн уншиж чадах биш дээ.

    ReplyDelete
  7. Anonymous28/9/08 17:54

    Дараа жилээс Google ах ахиад урагшилна дөө

    ReplyDelete
  8. Зараа
    Харин тэх би бас шүтдийн Өглөө ирээд google.com гэж ажил эхлэнэ шүү дээ.

    Баяраа
    Бүгд л сонссон нэрнүүд байгаа биз. Харин хэрэглээний хувьд Монголчууд бид бүгдийг нь мэдрэх боломж бага байдаг байхаа.

    Мөнхөө
    Зүгээрээ. Googleд бас хэт дурлаж болохгүй гэж байгаа шүү.

    Anonymous
    GE гэж товчилсон нь бидэнд их сайн буухгүй байгаа болтой.

    Буянаа
    Маш энгийн шүү дээ. Бүртгэлээ хийгээд эрхээ авчихсан бол шууд html/javascript гэдгээр кодоо хуулаад л оруулчихна.

    Ганбаа
    Харин GE-ын вэб их энгийн байгаа биз. Ном уншаал лаг юм аа :D. Ном уншия гэж бодоод байгаа

    Хосоо
    Ерөөл бат оршиг :)

    ReplyDelete