Монгол троллейбусны үйлдвэрлэлийг дэмжицгээе

electrobusЦахилгаан тээвэр” НӨҮГ-ын гар нийлсэн ажилсаг хамт олон нь “JEA-800” маркын шинэ загварын электробусыг үйлдвэрлэж хоёр жил гаран хугацаанд амжилттай туршаад байгаа бөгөөд агаар орчныг бохирдуулдаггүй экологийн ээлтэй, эдийн засгийн ашигтай уг цахилгаан тээврийн хэрэгслэлийг олноор үйлдвэрлэж Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах, цаашид Эрдэнэт, Дархан зэрэг бусад том хотод нэвтрүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна.


Тус компани парк шинэчлэлээ өөрсдийн үйлдвэрлэсэн троллейбус, электробусуудаар хангах туршлагатай боловсон хүчин, дэд бүтэц, технологийн бодит боломжтой бөгөөд зөвхөн хөрөнгө, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг шаардлагатай байгаа юм. 2007 оны 12-р сарын 26-нд Хьюндай Аэросити 540 маркийн дизель хөдөлгүүртэй автобусыг цахилгаан хөдөлгүүртэй электробус/цахилгаан автобус/ болгон өөрчлөх төслийн анхны машиныг үйлдвэрлэн гаргаж зорчигч тээврийн үйлчилгээнд амжилттай явуулж байна.
Цаашид уг электробусыг олноор үйлдвэрлэж парк шинэчлэлээ хурдан хугацаанд хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймд 1,0 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр 25 ширхэг троллейбус үйлдвэрлэх уг төслийг судлан үзэж дэмжицгээн сурталчилж хөрөнгө оруулагчтай болоход туслана уу.electrobus big
Өдөр бүр шатахууны үнэ өсч байгаа энэ үед амьдралын боломж муу амьдарч байгаа хотын захын гэр хороололын монголчуудад маань цахилгаанаар явдаг хямд, шинэ унаа ус, агаар мэт хэрэгтэй байна.

Хэрвээ та энэхүү хамт олон туслахыг хүсвэл 99013026 утасаар ярих буюу d.jamts@yahoo.com имэйл хаяг руу нь захидал илгээгээрэй.

src:info.orloo.info

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Ганц ч гэсэн хэрэгтэй юм үйлдвэрлэж чадаж байгаад нь талархалтай байдаг шүү.

    ReplyDelete
  2. Миний хувьд энэ хоцрогдсон технологи манай Улаанбаатар хот шиг зам харгуй муу, дэд бүтцээ дийлэхээ байсан ийм газар тог нь тасраал зам бөглөөл хэрэггүй эд шиг санагддийн. Гэхдээ яахав манайхан хийж чадна л гэдэг нь гоё юм даа

    ReplyDelete
  3. Зараа
    Тэх. Уул нь бас юм хийх гээд л байгаа юм. Даанч нээрээ л мөнгөний асуудал хүнд байна даа. Дээрээс нь дундаас нь доороос нь идсээр байгаад яг хэрэгтэй газраа нөгөө мөнгө нь альчгүй юм л очдог юм шиг байгаа юм.

    dsumiya
    Хэхэ. Миний бодлоор бензин нэмэгдэж байгаа энэ үед. Автобусны билетээ нэмж байснаас автобусаа шууд халаад ийм юмтай болоосой гэж боддог. Тэртэй тэргүй зам нь бөглөрдөг учраас автобус троллебусын хурдны хувьд ялгаагүй мэт болчоод байгаа байх. Бүр болохгүй бол транбай гэж уул нь гоё эд байдаг юм шиг байгаа шд.

    ReplyDelete
  4. Anonymous4/8/08 22:14

    chi tagnuulch bsan u?

    ReplyDelete