Google Android

Google android logoСүхээ найз минь Google Android-ын талаар бичээчээ гээд үглэж загинаад байсан. Би бичнэ гэж болхи хүн залхуу замбараагүй хоёртоо дийлдээд бичиж чадахгүй суугаад байсан ашгүй Ochko's Software Development Blog-дээр бичигдлээ шүү. Нэн даруй холбож байна.
Очко өгүүлрүүн:
Гүүгэл цаана чинь шүүгэл дугаргалаа шүү! Android бол Нээлттэй мобайл платформ. Мобайл ертөнц рүү гүүглийнхэн нээлттэй өвөрмөц арга барилаараа орж байгаа нь энэ андройд.

Линукс үйлдлийн систем дээр Жава програмчлалын хэлийг нэмээд хүн бүхний гарт бариулчихаар юу болохов? Удахгүй хэдхэн сарын дараа яг тэр чинь болох нь дээ. OpenGL, CDMA, GSM, GPS,... гээд орчин үеийн мобайл хэрэглэлд юу байх ёстой билээ бүгд бий. Гар утасны томоохон үйлдвэрлэгчид андройд утас гаргахаа мэдэгдээд байгаа билээ. Японд, Европд, Америкт тэгэхээр Монголд ч ирнэ. Энэ оны сүүлээр хүмүүс андройд утас барьж эхлэх нь бололтой. Андройд нь нээлттэй платформ учраас эдгээр утаснууд нь харьцангуй хямд, мөн харьцангуй өргөн боломжуудтай байх нь ойлгомжтой. Хөгжүүлэгчид аль хэдийн андройд дээр киллер апп-уудыг хийгээд эхэлжээ. Гүүглээс 10 сая долларын шагналын сантай тэмцээн зохиогоод андройд сонирхогчид ана мана үзэж байна.

За тэр ч тийм байдаг байж. Гар утас нь үйлдвэрээс гараагүй байхад яаж дээр нь ажиллах програмыг хийх болж байнаа, гэж гайхах нь магад. Би ч нэгийг хийгээд үзчихсэн шүү. GPS дээр суурилсан жижигхэн авто машины зам заагч юм л даа. Яаж андройд дээр програм бичих вэ гэхээр:

* Нэгдүгээрт, жава хэл гадарладаг байх хэрэгтэй, эсвэл одооноос сурч болно
* Хоёрдугаар, SDK-г нь суулгах хэрэгтэй. Эмулятор буюу дуурайгч нь их сайн ажилладаг(дуурайдаг) юм билээ
* Гуравдугаарт, интернэттэй байх(Үүнийг уншиж байгаа болохоор байгаа л биз). Гүүглээс гаргасан андройдын API баримтууд нь одоохондоо тааруу учраас интернэтээс ихэнх зүйлийг олж мэдэх болно.

Src: http://ochko.blogspot.com/2008/06/android.html

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Нөхөр sanakae гарчигуудаа харсан чинь дан google болчихсон байна шд. Хэт нэг талыг баривуу гэтэл угаасаа л google-ыхэн идэвхитэй ажиллаад байгаа дээр нь sanakae googleд хайртай юм шиг байгаа юм

    ReplyDelete
  2. Би ч бас гүүгэлчин. Миний хөгшин 10 сая халааслаад ганц сайхан пийвшүүлчихгүй биз?

    ReplyDelete
  3. Аа тийм блогспот маань нэг гоё пэйж элемент нэмсэнийг өөрийн блогтоо тавьчихсан байгаа. Орж сонирхоорой. Сүүл бичлэг нэмэгдсэн блог гэж.

    ReplyDelete
  4. Gantsxan site naas neg torliin news avaad bval busad news uudiig ongoroochood bdag tal bii shuu. Texeer xvndrelees chin garaxad daraax feed uud tus bolj magad.
    Odoo xet googledej tuilshraxgui bizdee :p
    1.feeds.computerworld.com/Computerworld/News
    2.feeds.pcworld.com/pcworld/latestnews
    3.feeds.reuters.com/InternetNews
    4.feeds.reuters.com/technologyNews

    ReplyDelete
  5. tiim uu, orj harii teguul...

    ReplyDelete
  6. Зараа
    10 сая гэж юу билээ. Мөнгө сонсоод нүд сэргэв.Blogspot-ын тэр feed-ын нэмэлт чинь харин хэрэгтэй эд байна лээ олон олон блогчид ашиглаж байгаа юм шиг байгаа юм.

    Бадка
    Үнэтэй сайхан зөвөлгөө өгсөнд талархаж байнаа. Таны түмэн хүсэл биелэх болтугай.tnx

    tumee 33
    хэрэгтэй хүндээ хэрэгтэй эддээ. Ороод хараарай. амжилт

    ReplyDelete