Мэдээллийн технологиос талх босгох нь

saikhanbilegМонголчууд бид хэт туйлшрах дуртай улс. Үүнийгээ мэдсээр байж л мэдээгүй юм шиг байдаг. Би ч бас мэдсээр байна. Гэвч яахав ганцаараа туйлшралтаас хоцролтой биш. Өнөөдрийн байдлаар бид бүгдийн нэрвэгдээд байгаа "туйлшрал" бол сонгууль бас хөлбөмбөг. Гэхдээ энэ удаад хөлбөмбөгийн талаар биш сонгуулийн талаар бичие.
Сонгуулиар олон олон хүн л Элбэгдорж шиг бид нарыг сайхан сайхан хошгируулж байгааг харсаар бас хошгирсоор сууж байна. Зурагтаар үзэх юм байхгүй ямар сайндаа дөнгөж гарчаад байсан туйлшрал болох солонгос цувралуудаа үзэхэв дээ.


Хүн хүний чихэнд өөрсдийн мэргэжил өөрсдийн амьдралын талаар ярисан яриа ухуулга нь тодоос тод сонсогддог жамаар сонгуулийн ухуулга дотор мэдээлэл технологи цохиж явах юм аа. Юун хэмээвээс Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга ноён Сайханбилэгийн сонгуулийн сурталчилгааны материал үнэхээр сайхан болжээ. Ёстой эзэн нь эдээ мэдэж эрэг нь усаа хашдагаар бусад улс төрчдөөс илүүтэйгээр Мэдээллийн технологийн хүчийг ашиглан өөрийн үзэл бодол, хийх зүйлсийнхээ талаар "Талх гурилын үнийг хэрхэн буулгах вэ?" гэсэн VCD гаргасан байна. Нэг хэсэг зурагтаар гараад байсанг олж үзсэн байхаа.
Уг материалын гол утга санаа нь монгол орон уул уурхай, ашигт малтмал гэхээсээ илүү Цахим ертөнци гэсэн том боломжийг ашиглан талх гурилын үнийг барих шийдлийг ойлгуулахад оршиж байна. Үүнийг яаж хийх вэ?
Монгол оронд европ азийг холбосон байгалийн хийн хоолой тавигдах боломж байсан. Хэрэв Монголд ороны нутгаар зөвхөн энэ хийн хоолой дайрч гардгийнхаа шалтгаанаар л бидэнд хэдэн зуун сая долларыг авчрах байлаа. Гэтэл үүнийг "тэд" хийгээгүй. Харин одоо үүнтэй адил боломж гарч байгааг ноён Сайханбилэг санал болгож байна.
Англиас Гонконгруу утасаар ярихад Атлантын далайн доогуур яваад АНУ-ын зүүн эргээс баруун эрэг хүртэл дамнаж Номхон далайн ёроолоор явж хүрдэг. Энэ нь бараг хажуудаа байгаа байрлалруу дэлхийн нөгөө талаар их зам туулж очиж байна гэсэн үг. Харин үүнийг товч замаар хийе гэвэл Англиас зүүн тийш шууд явж болох юм. Манай хоёр хөрш Орос, Хятадад энэхүү ачааллыг бүрэн дааж дамжуулах боломжтой сүлжээнүүд бэлэн байна. Иймээс Монголд энэ хоёр үзүүрийг холбоод хөндлөн дамжуулах сүлжээ тавьж чадвал зүгээр л сүлжээгээр урсаж байгаа MB бүрээс мөнгө унаж эхлэнэ. Саалийн сүүтэй үнээ л гэсэн үг. Бага зардалаар их ашиг олох боломж байна. Ингээд үүнээс олсон орлогыг гурил, талхын үнийн өсөлтрүү шингээх нь байна. Ингэхлээр талхыг хямдруулах боломж байна гэсэн байна. Үүнийг л бидэнд санал болгоод байна даа.
Ямартай ч Элбэгээ ахын араас орж ярьдаг л хүн болчихгүй бол ямартай ч сайхан лекц бас мөрийн хөтөлбөр харагдаж байна.
Биелэх болтугай. Амжилт.

Холбоос: Сайханбилэгийн хувийн блог
Бичлэгийг татаж авах бол http://ifile.it/0a3omht Нууц үг : www.terguun.com
Бичлэгийг үзэх бол Youtube бичлэг

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. Би лав хувьдаа түүнийг үнэлж явдын.
    Хүмүүс Сайханбилэгийн төлөвлөгөөг жоохон хүүхдийн санаархал гээл ярихын.Ямарч утгагүй мөнгө цацна гээд айгаа өөрсдийгөө юу гэж боддын бүү мэд.Ямартаа ч тэрээр хийж бүтээх юм ярьж хэлж амласнаа хийж хэрэгжүүлсэн хүн.Тэгэхээр ямар бодлоготой түүнийгээ хэр хэрэгжүүлж үр дүнтэй ажилсанаар нь сонгуульд санал өгвөл зүгээрсэн.

    ReplyDelete
  2. Гэхдээ байна аа Сайханбилэг энэ бүгдээ аль болох л хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Манай дарга нар юм хийхээсээ илүү хийхгүй нь их юи л даа. Судалж үздэг юм уу үгүй юм уу айгаад л байдаг юм шиг байгаа юм. Ямар нэгэн юм хийх л хэрэгтэй. Мэдээж хэн ч хойш суугаад байвал суугаад л баймаар байна. Би ганцаараа суугаад байх юм. Хэ хэ. Их сайхан санаа билээ шүү энэ ер нь.Алтай энэ 2 гарсанд би туйлын баяртай байгаа шүү.

    ReplyDelete
  3. Жаргал
    Төлөвлөгөөний хувьд ч том төлөвлөгөө ёстой л хийх үү эс хийх үү -ийн л асуудал тулах байх нэг зориглож үзэх хэрэгтэй байх.

    Ганбаа
    Сайханбилэг нэгээр алтай 2т гарсангэсэн байхаа. Зарим хүмүүс Сайханбилэг гарсан байна гээд гайхаад байх юм. Харин би үүнд нь гайхаж байгаа.

    ReplyDelete