Day infos (20080401-20080430)

April CalendarӨдөр болгон шинэ зүйлтэй учрах сайхан байдаг шүү дээ. Тиймдээ ч блогтоо "Блог доторх блог" хэмээх булан нэмж post болгоход хангалттай биш ч сонирхолтой байж болохуйц зүйлсийн талаар оруулж байхаар болсон юм. Гэвч өчигдрийн оруулсанг өнөөдөр нь унших боломж гарахгүй байгаа учраас ийм боломжийг бага ч болов гаргах үүднээс "Блог доторх блог" булангийн мэдээллүүдийг 7 хоногийн эцсээр багцалж гаргаж байхаар шийдлээ. Энэ удаад 4 сарын мэдээллүүдийг бүгдийг нь багтааж оруулж байна.



2008 Beijing Olympics torch
Хэл шуугиантай байгаа 2008оны Бээжингийн олимпын бамбар (Olympics torch)-ын London, Paris, San Francisco гэсэн хотуудад нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Ямартай ч Хядадын Lenovo компьютерийн компани Олимпын бамбарын загварыг нь гаргаж байгаа юм байна. Read more




Alive Mona Lisa
Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо амьд галлерай нээлтээ хийжээ. Уг зургийн үзэсгэлэнд хуучны алдартай зургууд амьд мэтээр 3 хэмжээстээр харагдаж үүгээр зогсохгүй өөрийн үүх түүхийг таньд яриж өгч байгаа юм байна. Алдартай зураг Мона Лиза амьд байна. Үүнийг сүүлийн үеийн шинэ технологийн тусламжтай хийж чадсан байна. Илүү ихийг эндээс. эсвэл google-ээс хайгаарай :)


The evolution of bottles of Coca-Cola
Дэлхийн хүн амын хамгийн сайн мэддэг гадаад үгийн 2дахь нь Coca-Cola гэдэг. Нэгэн эмийн санчийн туршилтаар Coca-Cola бий болсон гэдгийг хүн бүр мэдэх бизээ. Тэгвэл түүний шилний төгс хэлбэрт хүрэх замыг эмэгтэй хүний биенээс санааг нь авсан гэдэг. Анх савлалтаас одоогийн хуванцар сав хүртэлх хөгжлийг харъя. Дэлгэрэнгүйг эндээс.


Camera for panoramas
Эмнэлгийн ариутгалын сав мэт харагдаж буй энэ зүйл бол AblesonScopeWorks -ын эргэн тойрондоо 6н дуран бүхий камер юм. Энэ нь 360градусын өнцгөөр дэлгэмэл зураг (panorama) авах зориулалттай юм байна. Энгийн камераар дэлгэмэл зураг авах гэж нарийн чимхлүүр ажил их шаарддаг бол энэ камер таныг товч дарахыг л хүлээж байна гэсэн үг шүү дээ. Source : AblesonScopeWorks



The Future Of Books
Ирээдүйн ном нэг иймэрхүү. Анх компьютер гэж зүйлээ хараагүй шахам байхдаа л хичнээн мянган ном багтаах боломжтой гэж уншаад яг хэдий хэрий юм багтах бол гэж их л гайхаж байж билээ. Одоо түүх болон үлдээ :P. Kyle Bean гэх designer оюутан үүнийг бүтээжээ. Нээх сонирхолгүй зүйлийг л сонин болгочих юм аа цаадуул чинь. Илүү ихийг



Fujitsu's WoodShell laptop
Энэ бол Fujitsu-ээс гаргасан шинэ төрлийн модон гадаргуутай notebook. Мэдээж байгальдаа ойрдохын тулд хүн төрөлхтөн чанартай модон бүтээгдэхүүнийг их таашаадаг болсон цагт шинэлэг санаа шүү. Гэхдээ мод хяргаад байна гэдэг нөгөө талаар бас асуудал. Ямартай ч MSI, ASUS, Olympus, LG- Зэрэг компаниуд аль хэдийнэ модон бүтээгдэхүүнээ гаргасан байдаг бол энэ удаа Fujitsu-ынхэн нэгдсэн байна. Read more



top 15 classic calculator watches
Бага байхад тооны машинтай цагтай хүнийг хараад "лаг" юмаа гэж боддог байсан саяхан санагдчихлаа. Монгол оронд 90-ээд оноос л ийм юм орж ирсэн болов уу. Энэ удаад 1970-1980-аад оны хооронд моод болж байсан 15 тооны машинтай цагийг уралдуулж байгаа юм байна. Саналаа өгөх бол энд. Надад 1983 Casio Touch Screen T-50 гэсэн загвар таалагдлаа.



Mortal Kombat vs DC Universe
Mortal-Combat тоглоомыг мэдэхгүй хүн байхгүй байхаа. Тэгвэл Batman-ыг бас танихгүй хүн байхгүй. Саяхан Midway Gamer's day дээр Mortal Kombat VS. DC Universe гэсэн танилцуулга тавигдсан байна. Энэ нь MK-ын Mortal combat-ын нөхдүүд DC-ын баатруудыг хооронд нь тулалдуулахнээ. MK-Online дээр одоогоор бидний сайн танил Sub-Zero,Batman хоёрыг хооронд нь VS хийсэн зураг оруулсан байна. trailer харая


Earth Day
20080422
Дэлхийн өдөр. Энэ өдөрт зориулан Google, youtube 2 өөрсдийн logo-гоо энэ удаад дараах зургуудаар сонгосон байна.




FIFA 2008 Game for Nokia N-Series Phone for Free
хэрэв та Europe байгаад Nokia N-Series-ын (N81, N82, N95) гар утастай бол FIFA 08 тоглоомыг өөрийн гар утсандаа үнэгүй авч болохнээ.
play.n-gage.com сайтруу орж FIFA 08 гэсэн прогрмаыг өөрийн гар утсандаа суулгасны дараагаар мөн FIFA 08 тоглоомыг татаж авч суулгах хэрэгтэй. Мэдээж өмнө нь N-Gage суусан бол зөвхөн тоглоомоо суулгахад хангалттай. Тоглоомыг шууд татах link , Хэрэв Europe-оос өөр газар байдаг бол trial хувилбарыг нь суулгаж болно.


Mobicom: Telemarketing
Гар утастай хүн бүрт таны сурталчилгааг хүргэнэ гэсэн уриатай telemarketing үйлчилгээ нь нэлээд олон талтай байна.
SMS broadcast: Таны сурталчилгааг 160 тэмдэгтэд багтаан хэрэглэгчдэд хүргэнэ.
Voise broadcast:Дуудлага ирж хэрэглэгч утасаа авахад дажгүй хоолойтой хэн нэгэн нь таны сурталчилгааг унших болно. Надад бол таалагддаггүй.
SMS+ Voise broadcast: Тусгай дугаарт залгаж үнэгүй сонсохыг sms-ээр санал болгоно.
Voise + SMS broadcast: Гол мэдээлэл дуут хэлбэрээр очсоны дараа нэмэлт мэдээлэл нь sms-ээр хэрэглэгчдэд хүрэх аж.
Хэрэглэгч энэ үйлчилгээг өөртөө авдаг болохын тулд 522-руу on явуулах ёстой юм байна.


A Trojan Hourse Was Found!
Янз бүрийн шаардлагагүй элетрон шуудан ирж, хувийн мэдээлэл алдагдах зэргээр компьютерийн үйлдлийн системд гэмтэл учруулдаг "trojan" хэмээх "hack"-ын программын ард кибер гэмт хэрэгтнүүд үй олноороо байдаг. "Microsoft" компани Лондонд хийсэн мэдэгдлийн дагуу өнгөрсөн оны хоёрдугаар хагаст дэлхийн хэмжээнд устгагдсан трожаны тоо эхний хагасаас даруй 300 хувиар өссөн тооцоо гарчээ.
Дэлгэрэнгүй...


DIY solar cooker
Ecobites вэб дээр нарны гэрлээр DIY solar cooke-ын тусламжтайгаар хоол ийх эрчим хүч гаргах талаар нийтэлсэн байна. Энэ нь олон тооны мөнгөлөг гадаргуут ялтасаас бүтсэн нэг үгээр хэлбэл нарны гэрлийн хугаралуудыг нэг үзүүрт зангидах өнцгөөр байрлуулагдсан толь юм. Монголд яг иймэрхүү тогоонууд нэг хэсэг хийж байснаа сураггүй болсон санагдаж байна. Ашиглаж чадвал ашигтай юм шүү дээ. Зардалгүй эрчим хүч. Илүү ихийх


Bookmark to bookmark.mn
Social metter буюу олон нийтийн дундах үнэлэмжийг доторхойло diggit -ийг мэдэх байхаа. Мэдэхгүй бол хаана нэгтээ ийм точв харж байсан бизээ. Яг ийм төрлийн үйлчилгээг bookmark.mn үзүүлэх гэж байна. Та өөрийнхөө хүссэн бичлэгийг ийшээ bookmark-лаж хадгалаж авснаар боломжит үедээ тухайн хуудасыг эргэн уншиж болно. Мэдээж олон нийт их үнэлгээ өгөх тусам тухайн bookmark дээшээ жагсаалтанд бичигдэнэ гэсэн үг.


Загвар гэдэг бол маш сонирхолтой. Бараг хүний санаанд орохгүй зүйлийг дизайнерууд нь бодоод олчихно. Тиймдээ ч өглөө болгон шинэ юм харж байх гэж хувьдаа хэдэн загварын чиглэлийн web-руу ордог. Энэ удаа их хөөрхөн сэтгэсэн нэг зүйлийг харуулж байна. DOS дэр. Dos-ын comand дотор нь horoscope.exe, wish list гэх мэт ямар нэг хамаагүй үгнүүд бас алга байна. Учиртай юмаа гэж Зургийг томоор харах бол ЭНД

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. блог тань улам л гоё болоод ёстой сонирхолтой бичлэг оруулах юмаа.Баярласан шүү

    ReplyDelete
  2. Anonymous19/5/08 18:10

    Сардаа нэг тойм гаргаж байна гэсэн үгүү?
    Таны Yahoo Messenger 8.0 ийн доод сурталчилгааны цонхыг алга болгодог файл чинь сервер дээрээсээ устсан юм шиг байхна. Танд байгаа бол өөр газар наагаад URL-г тавиад өг тэхүү

    ReplyDelete
  3. Одхүүд
    Баярлалаа. :D

    Амгаад
    Уул нь бол 7 хоног бүр. Гэхдээ 2*7 ч байж магадгүй.
    YM 8-ын Ads remover-ыгЭНДЭЭС
    татаад аваарай.

    ReplyDelete
  4. Үнэхээр сонирхолтой мэдээлэл байнаа.. Илүү ихийг хийж хүмүүст олон зүйлийг мэдүүлээрэй^^ Амжилт

    ReplyDelete