Yahoo Shine for women

Yahoo ShineЭнэ оны 3-р сард Yahoo’s-ын сүүлийн project болон Yahoo Shine хэрэглэгчдэд хүрсэн байна. Yahoo Shine нь 25-54 насны эмэгтэйчүүдэд зориулан гаргасан online сэтгүүл юм.
Уг сайт нь бусад төрлийн social хэлбэрийн сайтаас маш цэвэрхэн дээр нь сэтгүүл хэлбэртэй болж чадсанаараа ялгаатай байгаа аж. Ийнхүү хэрэглэгчдэд хүрснээсээ хойш сард дунджаар 40 сая илүү эмэгтэйчүүд зочилсон байна гэж yahoo-гоос мэдээлэл хийсэн байна.
Yahoo Shine-д Fashion & Beauty, Food, Healthy Living, Work & Money, Love and Relationships, Parenting, At Home, Entertainment & Culture, Astrology гэсэн category-ууд байгаа бөгөөд саяханаас Love and Relationships-ийг Love + sex болгож өөрчилсөн байна.
Хамгийн чухал нь Web 2.0 учир yahoo account-тай дурын эмэгтэй блог үүсгэн өөрийн бичлэгийг бусдадаа түгээж болох юм.
Хэрэв та хүсэх бол About Us гэсэн хэсгээс эмэгтэйчүүдийн штабт ямар улсууд юу юу хийж ажилладаг талаар олж уншиж чадна.
Нэмж хэлэхэд Монголд байгаа идэвхитэйгээр блог бичдэг, уншдаг улсуудын дийлэх хувь нь эмэгтэйчүүд гэж би хувьдаа боддог. Иймээс ийм төрлийн бизнес Монголд хөгжих боломжтой харагдаж байна шүү найзуудаа.

Холбоотой мэдээлэл

1 comment: