Web sites online tools

web sitesWeb site бүтээгчид (webmaster) болон өөрийн блогийг хөтөлж явуулдаг хэн бүхний сонирхолд ямар нэгэн web site-ын талаар цаад талд нь юу байгаа бол гэсэн сонирхол байнга байдаг. Тэгвэл эдгээрийг бага ч болов харуулах web sites online tool-ууд байх юм.

just-ping.com
web site эсвэл blog тань дэлхийн бусад хотуудад ажиллаж байна уу гэдгийг шалгаж болно. Just-Ping.com нь таны web site-ыг бусад 26-н байршил буюу хотоос ямар хурдтайгаар хандалт хийгдэж байгааг online ping хийж харуулна. Мэдээж Хятадаас хийгдэж байгаа ping дээр ихэнх нь lost болсон байх.

whoistheowner.net
Нэрийг нь хараад бараг ойлгомжтой харагдаж байгаа байх. Хэрэв та ямар нэгэн web site-ын холбогдох хаяг утасны дугаар зэрэг хэрэгтэй бол энэ танд тусална. Тухайн domain-тай холбоотой мэдээллүүдийг таньд харуулна. terguun.com гэж оруулаад хараарай хөөрхөн л юм гарч ирж байна лээ.:P

whoishostingthis.com
Мэдээж хэн нь host-логч вэ гэдгийг харуулна. URL-аа оруулнаар тухайн domain-ыг host хийсэн байгууллага хувь хүний нэр гарч ирнэ.

SocialMeter.com
Social буюу олон нийтийн дундын дүвшинд тухайн сайтаар хэр хандагддагийг харуулна. Энд гарч ирж байгаа Delicious, Digg, Reddit зэрэг холболтууд нь SEO болон маркетингийн түвшинд нэлээд ахиц гаргадаг юм шиг байгаа юм. Даанч манай Монгол сайтууд энийг маш бага ашигладаг.

Popuri.us
Бас л social судалгаа харуулагч. Энэ удаад бол тухайн web site- ын rank буюу internet дэр үнэлэмжийн түвшин хаагуур байгааг харуулах юм байна. Google PageRank гэж сүрхий юм гарчаад гадныхан өөрийнхөө web-ыг үүгээр үнэлээд байгаа. Миний муу блог 3тай байна хэхэ.

BuiltWith.com
Жаахан мэргэжлийн талдаа. Тухайн web site-ын програмчлалын агуулгыг (энд зөв үгээ олсонгүй ээ) ерөнхийд нь харуулна. Ямар server дээр ямар платформ ашигладаг ямар технологиудыг ашигладаг гэх юм. WebMaster-уудад их чухал юм харуулах online tool байна.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Mash sain material oruulsand tun talarhay! (Taniig zoltoi l onii altan uzegten tsold devshuuleh shahlaa!) :D

    ReplyDelete
  2. Сайхан мэдээ байна даа. Гэхдээ байна шүү Санака аан гээд уун гэж бай ....... гэж үг байдаг юм шүү дээ.хэ хэ тоглосон юм.

    ReplyDelete
  3. Барималч-д
    Хэрэг болох зүйл байвал миний хувьд болждээ. Тэр алтан үзэгний хувьд дэмий санаа байна.:P

    Ганбаа-д
    Хариулт нь .... гэж хэлэе даа.

    ReplyDelete