Bicycle parking

Bicycle parkingАзийн ихэнх орон дугуйг нэлээд ашигладаг. Тэр дундаа Япон, Хядад. Япончууд шинэлэг зүйлд дуртай, дээр нь цаг барих гэдгийг үзүүлдэг улсууд учраас дугуйгаа зогсоолд тавих гэдэг бол нэлээд цаг авдах болдог асуудал. Тэгвэл Японы Токио хотноо шинэ технологи бүхий дугуйн зогсоол байгуулагдсан байна.

Хэрэглэгч өөрийн унадаг дугуйгаа(bicycle) тусгай зориулалтын тавцан дээр гаргаад зөвхөн ганц товч дарахад л дугуйг зогсоолд тавих систем(Bicycle parking system) ажиллаж 9400 ширхэг дугуйг багтаах чадвартай газар доорх зогсоолд маш богино хугацаанд байрлуулах болно.





Энэхүү бичлэг дээр дугуйгаа авах хүсэлт тавьсны дараагаар 23 sec-д тухайн дугуйг гаргаж ирж байна. Хэрэв уг үйлчилгээг авахыг хүсвэл нэг удаад 100 yen харин сард 1,800 yen-ын төлбөртэй юм байна.
Япончууд ч дугуйгаар хөл залгуулчихдаг ард түмэн. Бидний хувьд зам дээр дайруулах гээгүй л юм бол дугуй унана гэдэг үхлээ эрсэн ажил. Харин машиныг парклах тал дээр дэвшилтэд технологийг ашиглах цаг хаяанд ирчээд хаалга тогшоод байгааг гадаа байгаа машины зогсоолын тоо бэлхнээ хэлээд байх шиг байна. Яг ийм зарчимаар ажилладаг машины зогсоол бас бий.

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment