Fujifilm Online Photo Service

Гадаадад суугаа Монголчуудад маань сайхан боломж гарч байна. Өөрийн болон өрөөлийн ер нь ямар ч хамаагүй зургаа дэлхийн аль ч өнцөгт байсан үл харгалзан Монголд байгаа хэн нэгэнд угаалгаад өгч болохнээ.
Энэ бол Fujifilm-ын Online Photo Service шинэ үйлчилгээ.
Уг үйлчилгээ маш энгийн бөгөөд та өөрийн хувийн мэдээллийг оруулсны дараагаар зургаа сонгож upload хийнэ. Ингээд ямар хэмжээгээр хэдэн хувь угаалгахаа зааж өгөөд төлбөрөө хийнэ. Төлбөрөө online -аар олон улсын visa, master эсвэл худалдаа хөгжил болон голомтын master, visa картуудаар хийж болно. Мөн хүлээн авагч нь бэлнээр хийж болох юм байна.
Эцэст нь хүлээн авах хүнийхээ мэдээллийг бичээд хадгалсны дараагаар дугаар гарч ирэх бөгөөд энэхүү дугаарын тусламжтайгаар хүлээн авах хүн тухайн зургуудыг Fujifilm-ээс очиж авна гэж байгаа.
Ингээд гэрэлтэй сайхан мөчүүдээ монголд суугаа аав ээж, ахан дүүс, анд нөхөдүүдтэйгээ хуваалцахад цаг алдахааргүй боллоо :)

Илүү ихийг Fujifilm Online Photo Service

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. huuh ene chin bas ymar goy uilchilgee be odoo ch goy boljdee

    ReplyDelete
  2. tun dajgui uilchilgee bna

    ReplyDelete
  3. эрэлтэй сайхан мөчүүдээ монголд суугаа аав ээж, ахан дүүс, анд нөхөдүүдтэйгээ хуваалцахад цаг алдахааргүй боллоо... яг тийм байна. Сайхан үйлчилгээ байнаа.

    ReplyDelete
  4. fuji-n mgl dahi salbariin contact avya. au-s

    www.gegeen.com
    gegeen@yahoo.com

    ReplyDelete
  5. Энэ Хаяг-аар холбогдох боломжтой юм байна.

    ReplyDelete