Firefox 3 T-Shirt

Энэ оны 3 дугаар сарын 10нд нэлээд хэдэн сайжруулалтыг агуулсан firefox 3-ын beta хувилбар хэрэглэгчдэд хүрсэн билээ. Үүнтэй холбогдуулан хэрэглэгчдийнхээ дунд Firefox 3-ын T-shirt-ын загвар зохиох уралдаан зарласан юм.
Уг уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 3400 гаруй оролцогчийн 20000 бүтээл оролцсон байна. Сониноос уралдаанаа Flickr дээр явуулсан.
Ингээд ирсэн бүтээлүүдээс firefox-ынхон шалгаруулалт хийгээд одоогоор 5 ширхэг загварыг үлдээгээд байгаа бөгөөд мөн л хэрэглэгчдийнхээ дунд энэ 5-аас шалгаруулалт хийх хүсэл тавьсан байна.
Уг санал хураалт нь 3 сарын 30 хүртэл явагдах юм байна.1. Эхний ээлжинд энэ л надад таалагдлаа. Firefox нэвт харагдахаар энгийн.
2. Энэ яг юугаа firefox 3-ыг илэрхийлж байгааг миний билгийн нүд тайлж уншдаггүй ээ:P
3. Зургийн ерөнхий төрх энэтхэг шинжтэй болж. Голд нь firefox-ын зураг тавьсан нь нэг л авцалдаагүй мэт. Хиппи биш бол эрэгтэй хүн өмсөөд явахад ямар харагдах бол.?
4. Нөгөө Transformers санагдуулам болж. Гэхдээ Mozilla Firefox 3 мөн үнэгээ багтаачихсан нь дажгүй болгож. Дээр нь mozilla-ийнхан ганц энийг хараар хүрээлсэн нь учиртай.
5. Бодвол firefox улам цаашид тархах болно гэсэн дүрслэл бололтой. Надад бол замын зураг л харагдаж байна

Эдгээрт саналаа өгөхийг хүсвэл http://store.mozilla.org/voting.php

Холбоотой мэдээлэл

14 comments:

  1. hi Sanakae ahaa. bi zangga bainaa. ene blogspot setgegdel uldeeh n joohon tuvugtei yuma. uur blog ene ter holboj bolku. tanii blogiig urgelj unshdag shu. ta shu! amjilt! :)
    nadaa ch gesen ehnii podvolk taalagdlaa negiig olj avnaa heheh

    ReplyDelete
  2. санаахай, чихэнд чинь чихэр шиг үг хэльеээ. Нөгөө нэг зөнчдийн тулаан чинь эхэлсэн шүү (амласандаа хүрч хэл дуулгав байна) :D.

    ReplyDelete
  3. nadad ch gesen hamgiin ehniih ni taalagdaj bn busad ch yahav dee

    ReplyDelete
  4. Zangga
    Сайн уу. Би бас өдөр болгон шагайгаастай байдаг блогийн нэг чинийх шүү дээ. Урмын үг бичсэнд баярлалаа.

    Жаагий
    Шуурхай мэдээ дамжуулсанд tnx -аа

    Gan
    Эхнийх л ихэнх хүмүүст таалагдаж байгаа бололтой.

    ReplyDelete
  5. Anonymous27/3/08 00:40

    T-shirt gej iim yum bdag yum uu?

    ReplyDelete
  6. hehe, hoorhon setgesen zurguud bn. ter hamgiin suuliin australia-n train -ii map shig haragdaj bn shuu

    cheers

    ReplyDelete
  7. Эхнийх нь давгуй юм уу даа

    ReplyDelete
  8. эхнийх нь гайгүй харагджийшд. Энэ а.амарсайхан бид 2 нэг нутгийх юм байгаан.

    ReplyDelete
  9. гэсэн чин бүгдээрээ эхнийх гэцэн байшд.

    ReplyDelete
  10. 2 дах дээр цагаан цэгүүд нь F3 гэсэн байгаа биздээ. бусад цэгүүд нь галтүнэгийн өнгүүд нь л байна.

    ReplyDelete
  11. Anonymous1/4/08 06:59

    Ehniih ni bas nadad ch gesen taalagdsan.

    Gesnees ene tavidah zurag ni metronii schema baina. yamartai ch chicago hotiin metronii schema yerunhiiduu iimertuu haragddag sanagdaj baina.

    ReplyDelete
  12. Munkh-Od
    Т-shirt гэж ийм юм байдаг юм шиг байна лээ. Барууныхан их юм мэднэ.

    gegeen
    Хүн болгон л өөрсдийнх нь харсан газартай төстэй байгаа бололтой. Далайн эрэг метроны замгүй болохоор Монголтой төстэй гэж арай л хэлж болохгүй байна :P хэхэ

    Амарсайхан ах
    Тэх

    artagnan- артаньян
    Говьалтайх билүү. Нутгийн улсууд аргагүй аргагүй.

    LMO
    Ёо тийм байна шд. Гэхдээ зовж харах юм байнаа.

    n3xus
    Харин зам шиг хэрнээ бас F3 гэдгийг дүрсэлсэн юм шиг байна. Сайн харахаар F3 байгаа биз

    ReplyDelete
  13. Энэ хаягаар ороод өөрийнхөө зургийг хардаа. Ха ха...
    http://img84.imageshack.us/img84/2189/4x1uo6.jpg

    ReplyDelete
  14. 2 дахь зурагт F3 гэж харагдаж байна.
    1. Firefox 3
    2. Мөн F3 гэж PC дээрхи хөтөчийн товчлуур юм байна. Давхар санаатай эд байна шүү гэж...

    ReplyDelete