
Тэгэхлээр танд байгаа ямар ч mp3 хэлбэрийн файлыг өөр дээрээ авч боловсруулалт хийгээд танд ringtone болгон өгөх web дээр суурьласан үйлчилгээ (програм) байна.
Аudiko гэх энэхүү web site нь нэлээд олон хэл дээр үзэх боломжтой харагдаж байсан. Ингээд 3хан алхамт audiko-г ашиглан хэрхэн ringtone хийхийг товчхон сийрүүлье.
Uploading
Өөрийн PC дээр байгаа Ringtone болгох дуугаа web-руу upload хийнэ. Эсвэл ямар нэгэн web дээр байгаа дууг яг URL-ыг нь зааж өгөх замаар оруулж өгч болно. Ингээд audiko өөртөө download хийж авсны дараагаар анализ хийгээд засварлахад бэлэн болно.
Editing
Хамгийн ихдээ 40sec-ын урттайгаар дууныхаа хэсгээс сонголт хийнэ. Иймээс хэрэв дуу тасдаж чаддаг бол тасдчихаад upload хийвэл audiko-ын download хүлээлт бага болно. Гэхдээ энд тасдахад ч амар.

Downloading
Засварлаж дууссан гэж үзвэл create ringtone гэсэн товчийг дарж ringtonе-оо үүсгэнэ. Ингээд таны ringtone татаж авахад бэлэн болно. Татаж авахад PC, iPhone(mp4r format), via WAP гэсэн сонголттой. Мөн website болон blog дээр байрлуулж болох кодыг ч гаргаж авч болно.
iim l yum haigaad baisiin! tnx a lot
ReplyDelete