News globe

Саяхан Yahoo-ын Media Innovation Group-ын инженерууд шинэхэн бүтээгдэхүүн гаргалаа. Энэ нь дэлхийн бөмбөрцөг дээр Yahoo news-ыг тухайн байршилд нь харуулахаар 3D шийдэлтэйгээр хийгдсэн байна. Маш сонирхолтой. Тун удахгүй интернет-ын хавтгай харагдац 3D орчинд шилжих болно гэж яриад байгаа нь ч оргүй зүйл биш болж байна. Yahoo-ынхон энэ бүтээгдэхүүнээ NewsGlobe гэж нэрлэсэн бөгөөд энэ нь Yahoo news-ын top RSS, Yahoo Map-ын geo-encoding web service, Adobe-ын 3D open-source lib болох ActionScript3 гэсэн гурван бүрэлдэхүүнийг ашиглан Shockwave Flash дээр хийгдсэн байна.
Ажиллагаа нь Yahoo news-ынхээ RSS-ыг хугацаааны хооронд уншиж Yahoo map-ээс тухайн байрлалын координатуудыг боловсруулана гаргаад ActionScript3-аар бөмбөрцөг дээрээ байрлуулдаг юм байна.Adobe macromedia-г худалдаж авсныхаа дараахан гаргасан энэхүү 3D open-source lib нь ActionScript3-ын тусламжтайгаар web орчинд 3Dг байгуулж объектуудтай нь харьцах боломжийг олгодог. Үүний жишээ үзэх бол Papervision3D энэ сайтруу ороод хараарай. Та далайн гүнд загаснууд дунд байх болно. Мөн загасан дээр нь дараад үзээрэй.
Мэдээж энэхүү NewsGlobe нь Yahoo-ийн test-ын шатандаа яваа project учир удахгүй улам сонирхолтой болох байх гэж найдаж байна.

Холбоос: NewsGlobe

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. bainga sonirholtoi medeelel tavidagt bayarladag shuu.

    ReplyDelete
  2. хэрэгтэй л мэдээлэл байна

    ReplyDelete