Free iPhone

Microsoft-ынхон Yahoo-г 40 хэдэн тэрбум доллараар (ерөнхий үнээс хэд дахин илүү хэлж бааварлав) худалдаж авах санал тавиад Yahoo-ийнхон яахаа мэдэхгүй сандарцгааж байх хойгуур хувьцаа нь өсж Google-ынхэнд хүнд цохилт үзүүлэх гэж Microsoft-ынхоноос барьсан surprise-тай 7 хоног өнгөрчихлөө.
Монгол орны минь хувьд Microsoft-ынхонтой монголын цахим засаглалыг босгогчид уулзалт хийж хамтран ажиллах талаар тохиролцсон байна. Үүний зэрэгцээгээр АНУ-аас "хүүхэд бүрт комьпютер" төслийн хүрээнд нижгээд тооны "Ногоон" комьпютер бэлэглэж догдолсон сэтгэлийн илрэл болгож зөрүүлэн нилээд тооныхыг худалдан авахаар амласан долоо хоног өнгөрөв.
Тэгвэл microinfo-ын хувьд нэлээд хэдэн долоо хоногийн өмнө GlassFish-дээр sun-ын шийдвэрээр бүртгэгдсэн хэрэглэгчдийнхээ дунд тэмцээн зохиож азтай хэрэглэгчиддээ iphone-р шагнахаар шийдвэрлэсэн байна. Үйл ажиллагаа 2008.03.23 хүртэлх хугацааны хооронд юм байна. Хэрэв та JEE програмчлал сонирхдог бол GlashFish-д бүртгүүлж азаа үзээрэй.
Миний хувьд монголын варез -д нэлээд хүчтэй орж ирсэн Boroldoi.mn-ээс зарласан logo-ны уралдаанд түрүүлээд (аз ивээв :D) mp3-аар шагнуулсан юм байна. Даанч шагналаа авч амжихгүй байгаа. Аз хүүг ёоз хүүгээр цохидог билүү.

Нэмэлт мэдээллийг:
Java.sun.com эндээс
Blog sun

Холбоотой мэдээлэл

2 comments: