Mon Surf Adsense

Blogger болон web 2.0-ыг ашиглаж байгаа хүмүүс adsense, surf гэсэн үг уншаад л нүд нь сэргэдэг хэхэ. Мэдээж зүгээр байж байгаад internet-ээр мөнгө олоё гэж бодохгүй хэн байх вэ дээ. Ерөнхийдөө миний ойлголтоор бол энэ зар сурталчилгааны төрөлүүд 2хон замаар яваад байгаа юм.
cashfiesta, bux.to зэргийн ажиллах зарчим нь хэрэглэгчид өөрсдөө тэдгээрийн явуулсан сурталчилгааг харлаа гэдгээ мэдэгдэж дээр нь дарсныхаа төлөө төлбөр авна. Үүнийг Surf гээд харин widgetbucks , зэрэг нь тухайн хэрэглэгч тэдгээрийн явуулсан сурталчилгааг бусдад харуулж хүргэснийхээ төлөө төлбөр авдаг. Үүнийгээ ерөнхийд нь adsense буюу ads гэж товчилжээ. Манайхан цайны мөнгө олох арга гээд байгаа.
Тэгвэл монголчууд маань энэ үйлчилгээг явуулж эхлээд байна. Төгс болоогүй байгаа ч санааг нь олно гэдэг ажлын 90 хувийг хийсэнтэй тэнцдэг гэдэг. Харин хийгээд эхлэнэ гэдэг 100 хувьруу дөхөж байна гэж ойлгож болно.
Ads чиглэлээр business.mon.mn ажиллаж байгаа бөгөөд одоогоор туршилтын шатандаа явж байгаа юм байна. Харин surf талдаа www.8x8.mn нээгдсэн байна. Ямартай ч монголдоо энэ төрлийн бизнесийг хөгжүүлэх байх гэж найдаж байна.

Холбоотой мэдээлэл

1 comment:

  1. bi yroosoo adsense hiij chadahgui ym
    admiiana ta hiij chadahuuu

    ReplyDelete