Larger attach


Gmail, Yahoo, Hotmail зэрэг email-ын үйлчилгээнд захидалдаа хавсаргах файлын хэмжээ хамгийн ихдээ 10mb байдаг. Харин бид нар үүнээс их хэмжээтэй кино, дуу, зураг хөргийг хэн нэгэнрүүгээ явуулахыг хүсдэг. Иймээс жаахан томхон хэмжээтэй файлыг яаж mail-дээ хавсаргах талаар бичие.

Файл хуваах
Файл хойш урагш дээгүүр доогүүр хэн нэгэнруу явуулдаг явуулах гэж байгаа хүн нэн түрүүн файлыг яаж хуваах талаар мэдсэн байвал ажлыг ихээхэн хөнгөвчилдөг.
Томоохон хэмжээтэй файлуудыг бага хэмжээтэй файлууд болгон хуваадаг HS Split гэх free програм хангамж байдаг. Email-ээрээ бүх хуваасан файлуудаа download хийж авсныхаа дараа мөн л HJSplit-ээрээ нэгдгэж нэг файл болгож авдаг. Мэдээж энэ програм хангамжийг Mac, Windows, Linux болон бусад төрлийн платформ дээр ашиглаж болно.
Жишээ нь Yahoo-гоор дээд тал нь 10MB хэмжээтэй файл явуулдаг. Тэгвэл 45MB хэмжээтэй файл явуулах бол 10MB-ээс бага хэмжээтэй 5 ширхэг файл болгон хувааж найзруугаа mail-дэх нь байна. Харин найз тань тэдгээрийг татаж авсны дараагаар HJSplit-ыг ашиглаад жинхэн файлаа гаргаж авах болно.
Мөн WinRar гэсэн шахагч програмын тусламжтайгаар хувааж болно. Хуваахдаа тухайн файлаа шахаж байгаа адилаар Add to archive… гээд гарч ирсэн цонхны General-ын доор Split to volumes, bytes гэсэн дээр хуваах хэмжээгээ byte-аар тавьж өгнө. Ингээд л ok. Нийт хэмжээг тухайн хэмжээгээр бүхлээр хуваах тооны файл үүснэ. Эдгээр файлуудын аль нэгийг нь задлахад шууд нийлээд бүтэн файл болдог.

Lycos Mail ашиглах
Монголчууд маань ихэнх нь yahoo ашигладаг сүүлийн үед gmail ашиглах болсон. Тэгвэл Lycos mail эдгээртэй storage space-ээрээ өрсөлддөг байлаа. Одоо Gmail хязгааргүй хэмжээг, Lycos 3GB хэмжээг таньд санал болгож байгаа. Lycos-ын давуу тал нь free 3GB хэмжээндээ тааруулан ямар ч хэмжээтэй файлыг хавсаргаж болдогт оршино. Үүгээр бүтэн кино ч явуулж болно гэсэн үг. Хамгийн гол нь upload хийхдээ залхуурахгүй бол шүү дээ. Энд 20mb-аас их хэмжээтэй файл хавсаргаж байгаа бол тухайн файл 30 хоноод эсвэл 10 удаагийн download-ын дараа устгагддаг юм байна.

Үнэгүй Host
За энэ талаар Rapidshare, Megaupload, Yousendit гээд ихэнх нь мэдэх байх. 100MB хүртэлх хэмжээтэй файлыг өөр дээрээ upload хийлгээд байрлуулдаг шүү дээ. Тэгвэл Gigasize гэсэн шинэ host байна. Энэ нь өөр дээрээ нэг удаадаа 1GB хүртэлх хэмжээтэй файлыг upload хийх боломжтой юм байна. Ер нь 1GB гэдэг бол хангалттай хэмжээ гэж бодож байна.

За тэгээд томоохон файл upload, download хийж байгаа хүний internet-ын холболтын хурд сайн байх ёстой гэдгийг санаарай. Тасраад байвал ямар олиг байх вэ дээ. :)

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. oroitson ch shine onii mendee. 2008 ondoo enh tunh baij ulam ihiig buteegeerei.

    dajgui yum bnaa, nad shig ps-nd a bhgui hund...

    neeree neg yum asuuyaa, manai ajliin pc-nees blogtoo bichleg nemeheer aldaa zaagaad bnaa, yaagaad yum boloo. yamar neg uchir shaltgaan bna uu?

    ReplyDelete
  2. OK
    Уул нь тэгж ялгавартай хандмааргүй л юм. Таны ажил дээр блогийг блоколчоогй бол зүгээр дээ. Firefox ашиглаж байгаа биздээ.

    ReplyDelete