Billboard page

Та бидэнд танил болоод удаагүй байгаа news.mn-ийнхэн nusic.mn хэмээх шинэ хөгжмийн сайт гаргажээ. Тухайн сайт дээр Монголын болон гадаадын хамтлаг, дуучдын дуу клипийг үзэж болох юм байна. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд playlist гэсэн ойлголтыг оруулж өгсөн нь нэлээд өвөрмөц, шинэлэг болжээ. Сайтын зохион байгуулалтын хувьд хэрэглэгчдэд ойлгомжгүй байх талтай байна. Дээр нь санал асуулгын хэсгийн мэдээллийн цөм байрлах газраа нэлээд том хэмжээтэй байрлуулсан нь дутагдалтай юмуу гэж бодов.
Хөгжим гэснээс сар шинийг тохиолдуулан юм бүхэнд бэлэг, урамшуулал гараад байгаа учир зүгээр суулгүй блогтоо нэгэн хуудас нэмж байна. (Нэг үгээр блогийн зочиддоо бэлэг болгож) Уг хуудас дээр тухайн долоо хоногт Billboard-ын top 10-т багтсан дуунуудыг шууд татах боломжтойгоор жагсаан байрлуулсан байх юм. Үнэхээр ховор дуу л биш бол долоо хоног бүрийн даваа гарагийн орой шинэчлэл хийж шинээр жагсаалтад орж ирсэн дуунуудыг нэмж байхыг хичээх болно.
Амьдралын баяр баясгалан, жаргал зовлонтой цуг байж аугаа их урам зориг, сэтгэлийн тайвшралыг өгч чадаh тийм нэгэн хүч зөвхөн аялгуу дуунд л байдаг. Дуу хөгжимийн яруу тансаг аялгууг зүрх сэтгэлээсээ мэдэрч түүнийг хүсэж байдаг хүн бүрт зориулан блогтоо шинэ хуудас нэмлээ. :)
Энэ талаар санаа оноо байвал бичээрэй.

Холбоос: Billboard page

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Харин тэр nusic-с ойодоо дуу сонсоод байгаа шдээ

    ReplyDelete
  2. Цагаан сарын бэлгээ урьдчилан авлаа ш дээ.
    Баярлалаа.

    ReplyDelete