Office Workspace

Ажиллах орчны талаар ер нь ширээн дээр PCг хэрхэн байрлуулах, ямар харьцаатай байвал зүгээр байдаг талаар би энд бичиж байсан. Энэ удаад томчуудын office workspace ямар байгааг харуулъя.
Al Gore-ын office. (1993 - 2001 U.S-ын дэд ерөнхийлөгч ) Энэ их цаасан дундаас яаж гарнаа. Ямартай ч мэдээлэлтэй хэрхэн харьцаж чадаж байгааг харуулсан зураг бололтой. Тэгвэл манай төрийнхөн ямар байдаг болоо. Худлаа хэлэхэд email-ээ шалгаж мэдэхгүй гишүүд байгаа шүү. Microsoft-ын Steve Ballmer-ын office. Зургаас нөхөр Steve Ballmer бол их гэр бүлсэг хүн гэж дүгнэхээр харагдаж байна. Цонхруугаа хараад сууж байгаагаас нь байгаль сонирхдог байх гэж тааварлав.
Bill Gates-ын office. (Бусад зурагууд) Ихэнх хүний бодож байсан шиг энэ томчууд цэлийсэн том өрөөнд суудаггүй бололтой. Нэг desktop дээр 21''-ын гурван monitor-той. Цаад талд нь outlook харагдаж байна. Зураг дээр бараг бичиг цаас харагдахгүй байгааг харж байгаа байх. Энэ нөгөө яриад байдаг e-office шүү дээ. Бараг бүх ажилаа гартаа бариж байгаа болон наад ширээн дээр байгаа tablet PC-гээрээ зохицуулдаг гэж байгаа.

Сонирхуулаад sanakae-ын office :P. Зургаас харахад ноён Билл шиг бичиг цаасгүй сайхан л суудаг юм байна. Хамаг юм энэ PCд бий, тур зуурдаа бичдэг нэг шар цаастай. Уг тэмдэглэгээ нь хэрэггүй болохоор нь ураад хаячихна даа. Орой цонхоор нар жаргахыг суудлаасаа өндийхгүй харчихна. Гэхдээ байшингуудын цаагуур л даа. Маш товчоор ийм байх шив.

Холбоотой мэдээлэл

10 comments:

  1. Bill Gates ees yalgarah yum alga baina sh dee.Tohitoi l office baina .amjilt

    ReplyDelete
  2. Programmist та цаасаар яахав дээ. Albert Gore бол юмаа янзалдаггүй л хүн байна. Хэрэв зэ би янзлахгүй бол ийм болж магад. Харин хамгийн мундаг нь мэдээллийг яаж авч байна аа. Аргагүй дээ. Нобель авсан хүн юм чинь. Гэхдээ тохилог байх ч сайхан шүү. Ноён Билл ийм байхад гайхаад магтаад байх хэрэггүй биз дээ.

    ReplyDelete
  3. ter tsaana neg nuhur shireen deeree sandalaa tavij suudag boltoi kk

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. эмх цэгцтэй цэвэрхэн office-т ажил хийхэд урамтай шүү дажгүй гоё office--той юм байна надад тун таалагджийна гсн
    хүмүүс чинь ихэвчлэн ширээн дээрээ гэр бүлийн зурагнаас эхлүүлээд яадаг яадаг ид шидтэй цэцэг энэ тэр гээд янзан бүрийн жижиг сажиг юм тавьчихдаг шд хэ хэ

    ReplyDelete
  6. дээдхийг би бичсэн болой

    Victory

    ReplyDelete
  7. Galaa
    tnx ok

    Ganbat
    Харин цаасны хэрэгцээ барагтай бол гардаггүй нь сайхан шүү. Таны хувьд ч аргагүй биздээ.

    Saika
    Хагас сайн өдөр цэвэрлэгээ хийсний дараа гэж бичдэг байж. Тэгвэл ойлгомжтой байх байсан байна.

    Victory
    Tnx Харин ширээн дээрээ жижигхэн аквариумд загас тэжээе гэж бодоод байгаа юм. Ургамал тавьсанаас дээр. Тэр цаана баяжуулдаг хулс ургаж байна.

    ReplyDelete
  8. Худалдаа хөгжлийн банк мөн үү?

    ReplyDelete
  9. Программер цаасгүй байна гэдэг бол ажил хийдэггүй л гэсэн үг дээ :-). Би бараг 20 жил код бичлээ цаасгүй болж үзээгүй ээ, тэгэж мөрөөддөг ч үгүй.

    Дараа боломж гарахаараа офисынхоо зургийг аваад явуулаяа.

    Ингэхэд цөмөөрөө офисынхоо зургийг цуглуулах хөдөлгөөн өрнүүлбэл яасан юм бэ?

    Би лав тав зургаан зураг хандивлана шүү. Дандаа миний өнөөгийн офисуудын зураг л даа. Хуучнаасаа нэмэрлэвэл арав гач болох байх.

    Одоогийн офисуудаас хамгийн сонирхолтой нь миний ор байх :-). Ор нээрээ офис болох үе зөндөө шүү.

    Билл ахад ч тийм үе байсан л биз. Одоо бол яхав дээ, өөрөө ажил хийх биш, өрөөл бусдаар хийлгээд базчих хүнд ширээ ч хэрэггүй байж болох ш дээ.

    ReplyDelete
  10. Al Gor guain shiree ih tanil hargdjaih chine!

    ReplyDelete