Coder

Анх 10 жилийн хичээлд компьютерийн бараа харж алгоритмаар нэмж, хасаж програмчлал гэж юу болох талаар ойлголт авч байлаа. Монгол оронд маань IT болон түүнтэй холбоотой зүйлс маш хурдацтайгаар гэж хэлж болохуйцаар хөгжсөөр байна. Ямар сайндаа өглөө сэрэхэд өчигдрийн сурсан юм өөр болчихсон байх вэ дээ.
Програмчлах сэтгэлгээг хөгжүүлэх мөн тэдгээр хүмүүсийн хоорондын харилцааг өрөгжүүлэх зорилгоор coder.mn хэмээх online програмчлалын уралдааны талбар нээгдсэн байна. Цаашдаа тэмцээн нь өргөн хүрээтэйгээр хамрагдаж эхлэвэл TopCoder.com.-той адилаар шагналт бодлогын марафонуудыг зохион явуулж байх юм байна.
2002 онд Асуулт самбар нээгдэж forum-ын хэмжээнд компютерийн талаар мэдлэгээ солилцож бяцхан хэмжээний програмчлалын олимпиад явагддаг байсан санагдаж байна. Мөн Tesseract.mn дээр програмчлалын марафон нэлээд хүчтэй явагддаг. Миний бодлоор чадалтай гишүүд нэлээд байгаа болтой байсан. Хэрэв эдгээр гишүүд coder.mn дээр орж ирвэл цаашдаа өрсөлдөөнтэй болох байх гэж бодож байна.
За ингээд Welcome to coder.mn
Нэмж хэлэхэд Asuult forum-дээр зөв цагт зөв газраа зөв хүнээс зөв асуулт асууж чадвал зөв хариултыг олж чаддаг гэж хэлэх байна.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Мани мэтийн сонирхогчдод зориулсан юм байдаггүй юм байх даа. Ай ти май ти энэ тэр гэж мэдэхгүй орос хэлээр ярисан улсууд зөндөө л байх юм.

    ReplyDelete
  2. Зүгээрээ Пүүж эгчээ би харин их энгийн хүрээнд бичихийг хичээдэг хэтэрхий мэргэжлийн юм яриад байвал хэдхэн л хүн уншина бараг би өөрөө ч сүүлдээ ойлгохгүй биз хэхэ. Цаашдаа энгийн зүйлсийн талаар бичиж байх болноо Tnx

    ReplyDelete
  3. Жирийн РС хэрэглэгчидэд зориулсан тэмцээн байна уу? Байвал, "Энэ холбоосоор" гээд оруулаад өгөөрэй. Ямархуу юм энгийн хэрэглэгч мэдэх ёстой юм болоо?

    ReplyDelete
  4. Зул сарын баярын мэнд хүргэе.

    ReplyDelete