Newer is not always better new version

Манай ард түмэн үйлийн үрийн гол санааг олж хэлэхдээ сүрхий улс байжээ. Тиймдээ ч НУУХЫГ НЬ АВАХ ГЭЖ НҮДИЙГ НЬ СОХЛОХ гэсэн хэлц үг олоод хэлчихсэн байгаа юм. Энэ үгний утга санааг ойрноос өөрийн биеээр ихэд мэдрэх ажгуу. Учир өгүүлбээс: Adobe Macromedia-г худалдан (чухамхүү Macromedia нь adobe-г худалдан авсан ч юм уу мэдэхгүй) авснаар CS3 (Adobe Photoshop CS3, Adobe Dreamweaver CS3, Adobe Flash CS3, Adobe Fireworks CS3 г.м) хэмээх нэлээд шуугиулаад авсан бүтээгдэхүүнүүдээ гаргасан. Энэ үеээс л зовлонгийн суурь тавигдсан байна. Бид л болсон хойно үнэгүй юм хэрэглэнэ. Өөрийн хэрэгцээнд PS CS3, DW CS3, FL CS3-уудыг хэрэглэхэд PC-нийхээ хүчин чадлын мууг мэдэрч эхлэв. CPU 3GHz, RAM 512mb энэ үзүүлэлтийг юм хийхэд хангалттай гэж боддог миний хувьд дээрх програм хангамжуудыг шууд муу гэж дүгнэх гол үндэслэл болов. Гэвч үүгээр зогсохгүй ажиллаж байх явцдаа ямар ч учир шалтгаангүй шууд алдаа өгч гарах нь хэтэрхий их байлаа. Ингээд бүгдээс татгалзаж алдарт PS 7, DW 8, Fl8(Fl8 script дээр ажиллахад бас жаахан bug бий гэхдээ ЗОХИЦУУЛНАА.) –аа хэрэгдлэх болсон юм.
Саяхан Babylon 7 гарлаа. Өнгө загвар сайжирсан, үр дүнгээ харуулах хугацаа нь богинохон болсон байна. Мэдээж суулгаад crack-даад ашиглав. Нэгэн сайхан өглөө үр дүнгээ харуулахгүй хумигдсан хэлбэрээр гарч ирээд байдаг болчихсон байна. Найз нөхдөөсөө асуулаа, устгаад ахиж суулгалаа нэмэр алга. Ингээд л дуртай Babylon 6-гаа суулгаж аваад тайвширав.
Тэгвэл харилцаа холбооны минь чухал хэрэгсэл болсон yahoo messenger маань өөртөө хувьсал хийж YM 9 beta гаргав. Мэдээж татаж аваад л ашиглана. Өнгө загвар сайн, unicode дэмждэг болчихсон (баярлуулштай мэдээ), дээр нь 6 ширхэг шинэ emotion нэмэгдчихсэн байна. Тун удалгүй зүгээр байж байгаад гацах, file дамжуулахад гацах, явахгүй байх гэх мэт ааш араншингуудыг үзүүлж эхлэв. Эхний үед вирус гуай юм болов уу гэж бат итгэлтэй байдаг баатар Kaspersky 6.0-доо итгэл алдарч эхлэв. Юмыг яаж мэдэх вэ гээд YM 8-аа суулгав. Бугширсан буглааг авчихав уу гэлтэй сүнгэнээд ирэв. YM 9 баяртай.
Kaspersky 6 гэснээс Kaspersky 7 гараад 6-ынхаа үзүүлэлтээс илүү чадалтайгаа гайхуулаж байгаа ч “үнэгүй хэрэглэх” үйлд минь даанч ширүүн хандаж байгаа учир хуучингаа хэрэглэсээр байна.
Эцсийн дүгнэлт юу хэмээвээс хуучин бүхнийгээ өнгөрсөн, муу байсан гэж орхиж болохгүй болж байна. Зүгээр л хэдэн програм хангамжуудын хувьд яриж байгаа ч залуучууд бидний хувьд хойч үеээсээ үлгэр дуурайл авах, тэднийг хүндэтгэх, үнэлэх ёстой гэдгийг хэлэх гээд байгаа юм. Бид хэтэрхий их дээшээ харж яваад байгаа юм болов уу.

Холбоос: Хуучин програм хангамжуудыг эндээс

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Хэрэглээний программуудыг хуучин хувилбарыг нь хэрэглээд байж болоод байдаг. Антивирус гэх мэт зайлшгүй шаардлагатай зөв горимын ажиллагааг дэмжигч программуудыг бол шинэчлэх л хэрэгтэй байгаад байгаамдаа.

    ReplyDelete
  2. ёстой үнэн, би яг ийм юм бодож суулаа. цаг хугацаа явахын хэрээр үнэгүй юм хум ч улам хэцүүхэн л болж байнада хөөрхий, таны блогийг унших дуртай шүү амжилт хүсье :)

    ReplyDelete
  3. ...,
    ___________________________________

    Улс тунхагласны 83-н жилийн ойн баярын мэнд хүргэе! :D

    ReplyDelete
  4. Hi,

    Adobe Systems 2005 ond Macrodmedia-g 3.4 billion dollaraar avchihsan ni unen. Gehdee ene tulburuu huvitsaagaar tulsun. Odoo Macromedia-giin buh uil ajillagaag Adobe Systems udirdaj baigaa.

    Tamir

    ReplyDelete
  5. 3apaa
    Хуучинг нь бараг бүрэн хэрэглэж чадахгүй байгаа болохоор хэрэглээд байж болж байгаа юм. Гэтэл шинэ нь гарахаар тэрийг нь авах гээд л зүтгээд байдгийг ойлгодоггүй.

    Хашаа.
    Ер нь free software-уудыг л монголчууд маань хэрэглээд сурчихвал хожим нь их хэрэгтэй санагддаг

    Тамир
    Үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ талаар бичсэн Залгилтыг чинь нэлээд дээр уншиж байсан мартсан байна энэ толгой.

    Өсөхөө
    Чамд болон бүсэд блогчдодоо баярын мэнд. Эх орны төлөө бичээд байждээ.

    ReplyDelete
  6. harin gaduur vnegvi tawigdaj baigaa CS3uud tiim aldaatai baih shig bailee. Huuli yosoor ni hudaldaad awbal dajgvi l yum shig bilee.
    Adobe bish, anhnaasaa free software-uud zondoo baigaadaa. oroldood vzwel. Gehdee dasal bolson yum oor l baihldaa hehe.

    ReplyDelete
  7. Adobe нь Macromedia-г худалдаж авсан.

    ReplyDelete