Lyrics plugins for music players

Өөрийн дуртай дуугаа сонсож байхдаа үгийг хараад дагаад дуулмаар л байдаг даа. Анх Winamp -т л ийм lyrics plugin байдаг байх гэж өрөөсгөл бодож явлаа. Энэ жилээс PC дээрээ янз бүрийн програм нэмж суулгахаас хал авдаг болоод Windows Media player-ээ л ашигладаг болсон. Ашгүй Windows Media player-т lyrics plugin байдаг юм байна. Хэн нэгэнд нь хэрэг болох байх гэж бодож байна.
  1. Leo’s Lyrics Plugin - Нэлээд том дууны үгийн сантай web болох Leos Lyrics-аас шууд ажиллах winamp plugin. Winamp 3, 5 гэсэн хувилбарууд дээр болон iTunes -ын хувилбарууд дээр ажиллах юм байна.
  2. Lyrics Plugin for Winamp and WMP. стандарт plugin. Энэ их таалагдсан. Хэрэв дууны чинь үг байхгүй байвал өөрөө оруулж, засаж шинэчилж болно.
  3. Lyrics Joy - LyricsJoy.com-аас шууд ажиллах Winamp, Foobar 2000, Xmplay, Realplayer, Itunes, Yahoo Jukebox-гэсэн тоглуулагчид дээр ажиллах юм байна. Заримыг нь мэдэхчгүй дуулаачгүй юм байна.
  4. Lyrics Seeker - iTunes, WinAmp болон Windows Media Player-т зориулагсан бас нэг lyrics plugin. Энэ нь систем эхлэхэд хамт асах ба 300,000- дууны үгийн сангаас үр дүнгээ харуулна
  5. Lyricsnapper - нэлээд хэдэн алдартай lyrics website-аас үр дүнг харуулдаг. Хамгийн гол нь ганц iTunes -д зориулагдсан гэж байгаа.
Төгсгөлд нь 2-г л ашиглавал зүгээр байх. Дуулаад байж дээ. <:-p

Холбоотой мэдээлэл

1 comment:

  1. Za 101 dehi bichlegee gej, uur yu bilee 101 gulug geed kino, uur chin 101 geed yunii duudlaga ch bdag bilee dee xexe. Eniig chin turshij uzeed dajgyi bol hereglenee :-), emotionii huvid nadad shar tolgoi bish ene ;-) taalahddag xexe

    ReplyDelete