Online video converters

Internet-д байгаа video-г өөрийн computer дээрээ хөрвүүлж авмаар байгаа бол зарим нэг хэрэгтэй холбоосуудыг дурдая. Энд байгаа video converter нь ихэнхдээ flv файлуудыг video төрөлрүү хөрвүүлэх юм байна. Нэлээд хүмүүс youtube video-г яаж download хийж авахаа мэддэггүй. Эсвэл зарим нэг програмыг суулгаж байж түүнийгээ ашигладаг байх. Тэгвэл доорх link-үүд ямар нэгэн асуудал үүсгэхгүй хүссэн format-руугаа хөрвүүлээд өөрийн болгох боломжийг өгч байна даа. Мэдэхэд илүүдэхгүй.
  1. Vixy.net - flv файлыг хөрвүүлнэ. Хэрэв та Youtube-ээс хүссэн бичлэгээ хөрвүүлчихээд өөрийн PC дээрээ авах гэж байгаа бол үүнийг сонгоорой. Миний ашиглах дуртай эддээ. FLV файлыг AVI, DivX, MOV, MPEG4, 3GP,MP4, MP3, iPod Video, PSP Video гэсэн файл болгон хөрвүүлнэ. (Эндээс зарим нэг ajax үйлдлүүдийг харж болно). Vixy.net -ээс бусадыг нь цээжлэх албагүй. Ганц энэ хаягийг л тогтоогоод авчихад болно.
  2. ZamZar: online video хөрвүүлэгч. Таны PC дээр байгаа файлыг өөр дээрээ нэлээд хэдэн төрлийн файлруу хөрвүүлнэ. Хөврүүлсэн файлын байрлаж байгаа хаягийг email-ээр явуулна. 4н алхамт:)
  3. FLVix : YouTube, Google Video болон бусад иймэрхүү төрлийн video -г AVI, MOV, 3GP, MP3, MP4 гэсэн форматтай болгож хөрвүүлнэ.
  4. All2Convert : Мөн л youtube video-г хөрвүүлнэ. Эсвэл та FLV файлыг өөрийн PC дээрээсээ upload хийж болно. Нэлээд хурдан хөрвүүлэгч.
  5. Tubefish : Таны video-г MPEG, AVI, MOV, 3GP, Divx-руу шууд хөрвүүлнэ
  6. Movavi : Хөрвүүлсэн файлын хаягийг email-ээр таньруу явуулна. Ингээд түүнийг татаж авна даа. Ер хаягийг нь email-ээр илгээсэн хөрвүүлэгчүүдийг файл дамжуулах хэлбэрээр ч ашиглаж болно. 3н алхамт.
  7. VideoCodeZone - Youtube, daily motion, break, metacafe -ийн файлуудыг хөрвүүлж болно. Мөн өөрийн local PC дээрх файлаа хөрвүүлж болох юм байна.
  8. Media Converter : Youtube-гээс эсвэл өөрийн PC дээр файгаа файлаа хөрвүүлж болно.
  9. Vconvert : Vconvert нь online flv болон youtube videos-г таны iPod/iPhone, mobile phone-д тохирох форматад хөрвүүлнэ.
  10. Convert Tube : Youtube video-г Windows (.mpg), Mac (.mov), Mobile (.3gp), Flash (.flv), Audio Only (.mp3), iPod/PSP/iPhone (.mp4) гэсэн төрлүүдрүү хөрвүүлнэ.

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Deerh converteruudeer you tube-ees duu huvirgaj avah geheer dutuu tatagdaad baih yum, yamar shaltgaantai ve? imeem.com-oos duu hugjimiig tataj avah bolomj baina uu?

    ReplyDelete
  2. Vixy.net бол найдвартай татдаг юм. Харин Link нь хуучин бол татахгүй. Тасарч байгаа гол шалтгаан нь Internet-ын хурд муу байхлаар тасраад байдаг юм билээ. ЭНд imeem.com-оос дуу татах талаар бичсэн байна. Гэхдээ жаахан хүндрэлтэй л юм байна.

    ReplyDelete