88 million Windows Vista

Microsoft-ынхон 10сарын 25 хүртэлх хугацааны байдлаар албан ёсоор нийт 88 сая ширхэг Windows Vista-гаа худалдаалсан байна. Vista нь Microsoft-ынханд чамгүй ашиг орлого авчирж чадсан байна.
Wall Street-ын шинжээчдийн (өнөөдрийн байдлаар) үзэж байгаараар Vista-г худалдаанд гарснаас хойших эхний 3 улирлын орлогоос даруй 20 хувийн өсөлттэй байна гэсэн байна. Үүний 75 хувь нь Vista-г premium лицензтэйгээр авсан нь өнгөрсөн жилийн Windows худалдан авалтын 59 хувийн аас илүү буюу лиценз бүхий худалдан авалт 27 хувь өссөн гэсэн үзүүлэлт гарсан байна.
88 сая гэж худлаа тоо ч байж болох юм. Ямартай ч хүчээр шинэ laptop-уудад Vista дагуулж байх шийдвэр нь нэлээд тоо нэмэрлэсэн байх. Миний бодлоор Vista бүрэн төгс болж чадаагүй санагддаг ямартай ч одоогийн байдлаар Vista-гаас татгалзаатай Xp-дээ дурлаатай байгаа. Сайжруулалтууд нь сайн орж дууссаны дараа Монголоор нэг байгаа юмыг үнэгүй олоод авчих байх гэж найдаж сууна даа. Гэхдээ Монгол Улсын Засгийн Газарт Microsoft-ынхоноос сануулга ирсэн сураг жиг жуг сонсогдсон шүү.

Source : Zdnet

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Их хүчтэй компьютертэй л байхгүй бол Виста бүтэхгүй эд шиг байналээ. Уг нь бол скин энэ тэр нь бол гоё л доо.

    ReplyDelete
  2. Шинэ laptop авсан чинь дагаж Windows Vista Home-тай ирж байна лээ.
    Home байж л дөнгөж асахдаа л 600mb санах ой зарцуулна. Бараг л муу пс дээрээ XP тэйгээ сууж байгаа юм шиг л ямарч 1024 рамтай laptop дээр суусан сэтгэгдэл төрүүлэхгүй байсан. Тэгээд бас хэрэглэж сурсан хамаг пират програмуудыг маань ажиллуулахгүй Access Deny хийгээд л ядаргаатай.
    Тэгээд л нөгөө сурсан дасснаараа winXP-гээ Windows Classic Theme дээр нь тавичихаад л сууж байна. хэхэ.
    Манай засгийн газарт сануулга өгнө гэхээр яадаг юм бол? Хууль эрхийн хяналтыг сайжруулж, зохиогчийн эрхийг зөрчигчдөд арга хэмжээ ав гэсэн гэвэл ч Монголд маань компьютер хэрэглэх хүн цөөхөн үлдэх болох нь ээ. хэхэ

    ReplyDelete
  3. 88 сая гэдэг нь худлаа л даа.
    Миний таньдаг ойрын хүмүүс сонирхоод Vista суулгасан боловч одоо буцаад XP-гээ суулгаж байгаа. Тэдгээрийн дунд хангалттай үзүүлэлттэй компьютертай нь ч бий.

    ReplyDelete
  4. Харин тийм ээ график горим, effect-үүд нь нэлээд үзүүлэлт шаардаад байгаа юм шиг байгаа юм. Би ч өөрөө xp-гээ л шүтээд байгаа шдээ.

    ReplyDelete
  5. би харин бас ХР-гээ суулгадын билүү гэж бодоод байгаа, энэтхэгээс авсан нөтбүк Vista Home Basic-тэй байсын, тэхээр нь Vista Home Premium суулгасан, тэхдээ нэг л удаан санагдаад байгаан, дээрхийн хэлсэн шиг 1024-шиг санагдахгүй байгаа, бас зарим ХР-дээр ажилдаг жижигхэн түүлүүлдийг ажиллуулж садахгүй байлэ.

    ReplyDelete