Yahoo (verse)

ido андын бичсэн шүлэг миний блогийн үзэл сурталд нийцээд байсан тул орууллаа :). Түүний бичсэн энэ шүлэгийг уншаад YM-ээ нэг хараад үзээрэй. Их энгийн тэгсэн хэрнээ их амьдралтай шүлэг болсон санагдлаа. Ямартай ч уншаад үзээрэй.

Yahoo msgr чи нэгэн цагт
Ялдам нэгэн бүсгүй байсан юм уу
Ярзайтал инээх "манин" шар дүр чинь
Яршигтай санагдах бас дутагдах болж.

"Double click" яаран хийхүй
Дараа нь шуудхан "ID" болоод "Tab"
Дээд хурдаараа "Pass" тэгээд "Enter"
Дэггүй том шар инээд чи эрхлэнгүй шарав хийнэ.

Өнгөрсөн орхигдсон бүх "offline" -ууд харамсалтай
Өнөөх л хэд "online" байх нь тодорхой.
Одтой шар дугтуйг хэн нэгэн нь илгээжээ
Онгойлгох хэрэггүй ээ "Hi5" л биз

Хорвоогийн хаа нэгтээгээс олзлон цуглуулж ирээд
Хоригдол болгоод бүгдийг нь тус бүрийн "camer"-т хийчихсэн мэт
Гунигтай бас хөгжилтэй тэдний тоо нь
360 хүрчихлээ хөөрхий тэдэнд "Ctrl+F".

"Bitrix"-чүүд бүгд "status"-аар хэрэлдээд л
Бизнес түншүүдээс бөөн бөөн "mass" нисээд л
Ажил хийдүүлэгчид энд тэнд "idle" царайлаад л
Анд найзууд "Hi iidooo", хариуд нь би таг чиг...

Зураач designer-уудад "My Blog" дэлгээстэй
Зуурдын танилууд "offline" нуугдаастай
Хэлэлцүүлгийнхэнд "SUPER BUSY" харуулж
Хэнэггүй дүлийнүүдэд "BUZZ" тогшино.

Том жижиг ажилууд нэхэгдээд "X" хаалт нээх
Доторхойлох цэг тавиад хаалтаа хаачихлаа
Согтуурхаад явлаа яг одоо би галзуурахнээ
Sorry бүгдээрээ bye "Ctrl+D".

- Энэ Ido зурна шүлэг бичнэ авъяастай залуу шүү. (Хэн нэгний хэлсэн үгнээс)

Холбоотой мэдээлэл

10 comments:

  1. TNX...mongolchilsond tnx. bi copy xiichixlee. bas benner tabilaa

    ReplyDelete
  2. hehe yasan huurhun shuleg be ido

    ReplyDelete
  3. Anonymous12/9/07 14:56

    sanakae--ийн блог дээр тавьсан ido -ийн шүлгийг нь уншингаа блог руу нь дамжиж орсон чинь харин зурна гэдгийг үзүүлээд өгдөг залуу байна хө чка чка

    нээрээ ido--ийн баннерийг блогтоо тавьсан чинь болжийноо чиний баннерт ноо байгаа юм биш биз

    ReplyDelete
  4. Anonymous12/9/07 18:03

    ёстой гоё баннер хийж өгсөнд тун их баярлалаа баярлалаа баярлалаа

    ReplyDelete
  5. ido
    баннердсанд tnx

    Gan
    Харин их дажгүй болсон байгаа биз

    victory
    доор байгаа эндээс гэдэгрүү ороод хараарай бас. Баннерийг чинь хийчихсэн байгаа.

    ReplyDelete
  6. Tnx. Xoer aldaa xarlaa

    1: Хэлэлцүүлгийнхэнд "SUPER BUSY" харуулж
    2: Доторхойлох цэг тавиад хаалтаа хаачихлаа

    yum shvv! :)

    ReplyDelete
  7. Ido
    зассан 2 дахыг харин ийм байх болов уу гэж бодоод байсан. тэгээд X(:) бичиж хvртэл үзэж байгаад анзааралгүй орхисон байна.

    ReplyDelete
  8. sanakae ahaas ene banner geechiin kode, url iig herhen hiih talaar zuvluguu avmaar bainaa yajshuuhan holboo barih be?

    ____________________________________________

    Yahoo msgr чи нэгэн цагт
    Ялдам нэгэн бүсгүй байсан юм уу
    Ярзайтал инээх "манин" шар дүр чинь
    Яршигтай санагдах бас дутагдах болж.

    uugeer l asuuya!

    ReplyDelete
  9. Anonymous13/9/07 13:34

    dajgui bolson bn shuu. taalagdlaa.
    www.yadii.net

    ReplyDelete
  10. ido яааааааг оноод биччиж, ангайсан жижигхэн шар царайгүйгээр ажил амжихаа, амьдрал төсөөлөгдөхөө байчжээ. Найзуудаа

    ReplyDelete