Mon address

Internet-ийн хөгжлийг бид биш "тэд" тодорхойлдог. Тэдний явсан зам, заасан зүг, гаргасан дүрмийн дагуу бид тоглодог. Хамгийн энгийн жишээ бид ямар нэгэн холбоосруу хандалт хийхийн тулд url/address bar (хаяг бичдэг хэсэг)-дээр web хуудасны хаягийг галиглаж бичдэг. Энэ бол зарим нэг хэрэглэгчдэд асар их төвөгтэй ч байж мэдэх юм. Мэдээж нээх урт хаягийн араас mn, com, net, info, gov, edu, biz, tv (domain) өөр юу юу ч билээ энэ болон юмыг тогтоох асуудал шүү :).
Тэгвэл үүнээс зугтах бага ч болов гарцыг мон хаяг бидэнд олгож байгаа юм байна. Бидний хэрэглэж байгаа бүх компьютерvvд үл давтагдах IP гэсэн тоон дугаартай байдаг. Энэхүү тоон дугар ерөнхийдөө xxx.xxx.xxx.xxx гэсэн бүтэцтэй байдаг. Энэ компьютер дээр байгаа зүйлрүү хандахын тулд энэ тоогоор л очно. Гэтэл үүнийг хэнч тийм амархан тогтоочихгүй, баc санаад байхгүй. Тэгвэл энэ тоог нь хөнгөвчлөөд үгээр төлөөлүүлж болно. Үүнийг domain гэж хэлээд байгаа юм. Харин энэ domain нь зөвхөн english байдаг. Миний хэлээд байгаа мон хаяг маань энэ domain-ийг нь төлөөлж байгаа юм. Тэгэхлээр нэг domain хэдэн ч мон хаягтай байж болно.
Жишээ нь www.elibrary.mn - домайн нэр бөгөөд шууд энэ нэрийг бичиж вэб хуудас руу ордог. Тэгвэл Цахим ном гэж бичээд л www.elibrary.mn-руу орчихно гэсэн үг.
Хэрэв та өөрийнхөө web хуудасдаа мон хаягтай болохыг хүсвэл доор байгаа холбоосруу ороод бас бус мэдээллийг нь аваарай.

Харин нэг дутагдалтай юм байна. web explorer-ийн yahoo toolbar, google toolbar зэрэг tool-үүд суулгачихсан байвал МонХаяг маань domain-руугаа очих гэсээр байтал toolbar нь хайлтаа хийгээд тэс хөндлөн юм гаргаад тавьж байгаа харагдлаа. Энэ тал дээрээ ажиллах хэрэгтэй юм шиг байна даа мон хаягийнхан.

Холбоос: МонХаяг

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment