IT school

Mobicom Corporation-аас энэ сургуулийн жилээс эхлэн шинээр мэдээлэл технологийн чиглэлээр төрөлжсөн 11жилийн сургуулийн анги бий болгож байгаа тухай мэдээгээр гарч байсан юм байна. Ингээд энэ талаар email бичиж асуухад доорх хариу ирсэн байх юм. Зарим нэг эцэг эхэд хэрэг болж магадгүй юм. /Санасанг бодвол хурдан хариу ирсэн шүү/

Захидалыг сийрүүлвээс:
MobiComd хандсан танд баярлалаа. Энэхүү сургууль нь Монгол улсын хэмжээмд анх удаа байгуулагдаж байгаа бөгөөд БСШУЯам болон Нийслэлийн боловсролын газраас бүрэн дунд боловсролын систем дэх Мэдээллийн Технологийн түшиц бааз болгохоор ажиллаж байна. Энэ төсөл Нийслэлийн 24-р сургууль дээр хэрэгжих бөгөөд 10,11-р ангийн сурагчидыг улсын хэмжээнд сонгон шалгаруулж сургах юм. Загвал сургууль энэ оны 9 сарыэ 1нд ашиглалтанд орж, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Mobicom Corporation-аас хэрэгжүүлж буй энэ төсөл нь Мэдээллийн Технологит сонирхолтой сурагчдын авъяас чадварыг багаас нь нээх, дэлхий дахины стандартын боловсролыг олгох гээд олон талын ач холбогдолтой. 24-р сургуулийг түшиглэн ашиглалтанд орох Загвал сургууль нь Мэдээллийн Технологийн гүнзгий ба ердийн сургалтын кабинетээр хичээллэх бөгөөд өндөр мэдлэг чадвартай багш боловсон хүчнүүд багшлах юм. Тус сургуулийн онцлог нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд байнгын интернет ашиглан хичээл сонголтоо хийх, цахим номын сан ашиглан хийчээлээ судлах, web-д суурьласан зайн сургалт хийх боломжтой. Түүнээс гадна сурагчийн гэр бүл хүүхдийнхээ талаар шаардлагатай бүхий л мэдээллийг online-аар авах боломжтой. Жич. Mobicom-ын зүгээс бүх материаллаг бааз, тоног төхөөрөмж зэрэг зүйлүүдийг ивээн тэтгэж байгаа. Тиймээс сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл байхгүй байна. Шаардлагатай бол та 24-р сургуульд хандаж болно.
Таныг гүнээ хүндэтгэсэн
MobiCom Corporation.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. hi yu bn, :)

    hi5 dere ygd namaig nemehgui bna aa?... :P

    Bi end hichele higel, odoo durandaal, zurgaa awaal bj bna. :)

    Vega

    ReplyDelete
  2. Anonymous15/8/07 17:30

    chinii blog ch dajgui shu...
    odoo harin webtei l bolmoor bn..

    ReplyDelete
  3. Anonymous15/8/07 17:30

    chinii blog ch dajgui shu...
    odoo harin webtei l bolmoor bn..

    ReplyDelete