Хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл болсоор байгаа нисдэг машиныг нисдэг таваг хэлбэрээр хийж байна. Америкийн Moller компани нь дотроо хоёр хүний суудалтай нисдэг таваг үйлдвэрлэж эхлээд байна. M200 Volantor нэртэй тээврийн шинэ хэрэгсэл нь газраас 2-3 метрийн өндөрт нисэх юм. Тээврийн шинэ хэрэгсэл нь $125-$450 мянган ам долларын үнэтэй бөгөөд 2008 оноос худалдаанд гаргах гэнэ. Диаметр нь 3 өндөр нь 1 метр бөгөөд цагт 160 км газрыг туулах чадвартай. Нисдэг тавгийг турших туршилт маш амжилттай болсон хэмээн эрдэмдэд ярижээ. moller компани одоогоос 40 жилийн өмнө нисдэг таваг бүтээж үйлдвэрлэх зорилго тавьж ажилласаар иржээ. Анхны тавгаа 1962-1964 онд хийсэн түүхтэй юм байна. Бид бүхний ирээдүйн хотод агаарын замын зохицуулалт хэрэг болох нь дээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment