Online Photoshop

Зурагтай ажиллах энгийн боловч хүчирхэг програм хангамж бол яах аргагүй adobe photoshop гэж хэн ч маргахгүй бизээ. Үүний тусламжтайгаар бид өөрийгөө дэлхийн хаанч хэнтэй ч хамаагүй нааж орхиод зургаа засварлацгаадаг шүү дээ.
Зөвхөн photoshop-ийн тусламжтай урлагийн ямар сайхан бүтээл хийж болдогийг эндээс хараарай (Ганаагийн зураг). Энэ бол манай монголын digitalart-уудын чадвар хэр өсөж байгааг харуулж байна. Ингээд гайхамшгийг бүтээгээд байждээ.
Ер Photoshop-ын амин сүнс нь Layer, Filters хоёр дээр тогтог гээд хэлчихэд бас буруудахгүй ээ. Тэгвэл яг үүнтэй адил Layer, Filters, brush, Zoom (гэх мэт) -ийг нь хүртэл оруулж чадсан зурагтай ажилладаг fauxto гэх online програм байна.fauxto team үүнийгээ 2006 оны 11 сард гаргасан юм байна. Би гэж хүн одоо л мэдэж байдаг. Гэхдээ зүгээрээ "...суралцахад оройтдоггүй..." гээд байгаа. Уг програмд зургаа шууд өөрийн компъютер дээрээсээ upload хийж эсвэл зургийнхаа internet-д байрлаж буй url-ийг нь өгч оруулаад зурагтайгаа ажиллаж эхлэхэд бэлэн болно.
Бас graphita гэх зурганд бага зэргийн effect /caption, object, bubbles, words, doodles/ оруулдаг Online editer байна. Зургаа дээрхийн адил оруулж ирээд ажиллаж эхлэх юм байна. Нэмж хэлэхэд бүртгэгдсэн хэрэглэгч л энэ эрхийг эдэлдэг нь жаахан тийм юм. Ингээд ахин хэлэхэд гайхамшигийг Ганаа шиг бүтээдэг монгол нэгэн болоорой гэж хүсэе.

Холбоос1: Online image editer
Холбоос2: Асуулт дахь Ганаа


Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment