GOGO

Бидны сайн мэдэх МобиМЕДИА үйлчилгээг явуулж байдаг Монгол Контент ХХК -аас gogo.mn гэх шинэхэн content web ажиллуулж эхэллээ. Залуу баг хамт олонтой гэсэндээ шинэ өнгө гаргаж чаджээ. Надад таалагдаж байна. olloo.mn-тэй өрсөлдөхүйц болсон юм шиг санагдаж байна мэдээж давуу тал их харагдаж байна. Ajax технологи түлхүү ашигласан нь ачааллах хурдыг өндөр болгож өгсөн байна шүү.
  • Вэб - Дэлхийн хамгийн өргөн мэдээллийн сан бүхий хайлтын www.google.com, www.yahoo.com, www.msn.com сайтуудаас нэгэн зэрэг хайлт хийх;
  • Мэдээ - Өдөр тутмын дотоод, гадаад мэдээ, мэдээллийг шуурхай үйл явдал болсон даруйд нь хүлээн авах; Olloo.mn -ы араас хүчтэй орж ирэх байх гэж найдлаа. Olloo-ынхан өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол ч улцайсан шар юмнаас уйдаж байна шүү. :)
  • UB Map - УБ хотод байрлаж буй албан байгууллагууд, орон сууц, гэр хороолол, хотын гудамжуудын хаягийн мэдээллийг авах; Дипломын ажилаараа хийх гээд хийгээгүй юмыг маань яг бодож байснаар минь хийгээд тавьчихаж. Google map-ын технологийг ашигласан байна.
  • Э-Шуудан - SMS илгээх боломж бүхий э-шууданг ашиглах; Ямар ч байсан би бүртгүүлээд sms явуулж үзлээ явж байна. Гол нь зөвхөн mobicom-ын хэрэглэгчрүү
  • Хөгжим - Монгол ая дууг өөрийн сонирхлоор сонгон сонсож, клип үзэх, караоке дуулах; Flash технологи ашиглаж шийдсэн байна. Сервер нь Монголд байгаа болоод тэр үү online-аар анх удаа гацахгүйгээр clip үзлээ.
  • Гар утас - Гар утасны ая, дэлгэцийн зураг, тоглоомуудын талаарх мэдээллийг авах зэрэг цоо шинэ боломжуудыг мэдрэх болно. Энэ талаар бичих юм алга даа.
Холбоос1: Монгол Контент ХХК албан ёсны хаяг

Холбоотой мэдээлэл

11 comments:

  1. Хэ хэ.
    Өөрөө монгол контентод ажилладаг уу?

    ReplyDelete
  2. Би тэнд ажилладаггүй ээ.

    ReplyDelete
  3. urid n yaagaad chinii blog iig haraaguin boloo tun dajgui bichleguudtei um bna taalagdlav

    ReplyDelete
  4. За.
    Мэдээлэл өгч буйд чинь баярлалаа.
    Дэлгэрэнгүй сайхан биччихсан байхаар нь л тэгж бодлоо :)

    ReplyDelete
  5. olloo ru banneruudaas ni bolood orj medee unshihaas ch durgui hurdeg.
    banner site shig aimaar :D

    ReplyDelete
  6. Сайн мэдээлэл өгсөнд баярлалаа. Баярсайхан хэлээд байгаа үнэн шүү рекламын эзлэх талбай ихсээд ирэхээрээ сонин нүд эрээлжлүүлчихдэг юм.

    ReplyDelete
  7. Та бүгдтэй санал нэг байна аа. Olloo.mn ойрноос мэдээнээсээ илүү зарлалын самбар болчихоод байгаа. gogo.mn -ыг ингэхгүй байх гэж бодож байна. Ямар ч байсан эхний ээлжинд мэдээгээ шинэчлэлгүй удчихлаа энэ мэт байвал бас л хэцүү дээ.

    ReplyDelete
  8. http://tseveendorj.blogspot.com/2007/06/wwwgogomn.html

    ReplyDelete
  9. Хэрэв Оллоо-ийн баннераас айж байвал
    Үүнийг нэг сонирхоорой.
    http://ebayaraa.blogspot.com/2007/04/adblock-plus.html

    ReplyDelete
  10. Баярсайхан ахын оруулсан Цэвээндорж жинхэнэ худлаа яридаг гар байна даа. Gogo.mn-ыг Монгол залуус өөрсдөө бичсэн яагаад мэдээд байна гэвэл тэнд манай найз нар ажилладаг тэгээд ч flash-тай код нь миний зөвлөсөнөөр хийсэн байхыг бодвол яг гардаж хийсэн болж таарч байгаа. Би худалдаж авсан гэдэгт санал нийлэхгүй байна аа.

    Olloo-ын баннар блок хийдэг зүйлийг урд нь харсан юм байна их дажгүй санагдсан шүү

    ReplyDelete
  11. Anonymous14/6/07 21:44

    Сайн байна уу

    Za tegeheer www.gogo.mn-iig uursduu hiisen gej bodohgui bna, jsp + ajax deer iimerhuu hemjeenii web applicationiig mongol contentiinhan hiisen gehed hetsuu shu dee, www.digo.mn site-iig n medne biz dee, tiim ym hiij bsan humuus iim zuil hiisen bna gej uu?

    hudaldaj avsan ym yy open source l modify hiisen baigaa, battai eh survaljaas avsan medeeleltei bolohoor iim ym bichlee shu.

    Tamir

    ReplyDelete