PC to PC Data Transfer Device

Компьютераас компьютер хооронд өгөглийг дамжуулахдаа бид хамгийн энгийн нь cross кабель ашиглан хоёр PCгээ холбож дамжуулдаг билээ. Эсвэл бүр hard disk-ээ салгаад нөгөө PC-гээ задлаад холбоод гэх мэт бөөн юм болдог. Ингэж байгаад hard disk-ээ шатааж байсан гашуун "дурсамж" ч хэн нэгнийх нь толгойноон арчигдаагүй :) байгаа биздээ. Тэгвэл энийг маш хялбархан хийчихдэг төхөөрөмж бий болсон байна.
Tornado гэх нэртэй энэ төхөөрөмж нь хоёр PC хооронд USB холболтоор холбогдоно. Хэрэв холболт амжилттай явагдаж байвал дээр нь байх LED гэрэл асаж дохио өгч улмаар хоёр PC дээр autoload-аар өгөгдөл дамжуулах их энийн програм гарч ирнэ. Энэ програм дээр file-ийг director-уудын хооронд drag-n-drop хийгээд л хоорондоо өгөлцөж авалцаад байж болох юм байна.
  • Windows 98SE*, ME, 2000, XP, and Vista дээр ажиллана.
  • Өгөгдлийн 25Mb/Sec хурдтай дамжуулна.
  • 4.8 oz хэмжээтэй
  • Cable-ынх нь урт 4н feet
  • Програм хангамж суулгах шаардлагагүй
  • Өгөгдөл дамжигдаж байгааг LED анивчиж мэдэгдэнэ
Холбоос1. Албан ёсны хаяг
Холбоос2. Худалдаа

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Өртөг нь үнэтэй л биз дээ.
    Кроссоос үнэтэй бол давуу тал юу билээ?

    ReplyDelete
  2. Наадах чинь эртний эд шүү дээ!
    Үнэтэй байж чадахгүй дээ.
    Кроссосс дабуу тал нь Very Easy to Use. Кросс ашиглаж байгаа бол чи Сүлжээний тохируулга энэ тэр гээд жаахан ажил болно ш дээ!!

    ReplyDelete
  3. USB hub гээд нэртэй. нэлээн дээр үед Монголд ороод ирчихсэн байсан эд бишүү? Монголд бол кросс кабле 2м нь 400 төгрөгөөр л компьютер хаусаас чимхүүлээд авчихна даа.

    ReplyDelete
  4. 60$ хавьцаа л юм байна. Жаахан үнэтэй талдаа юм. Хэрэгтэй хүндээ ч хэрэгтэй эд байхаа. Монголд байгаа бол би цус хараагүй л өнгөрч дээ .:)

    ReplyDelete