Вэб хуудсыг JPG зураг, PDF баримтад хөрвүүлэгч

Заримдаа web хуудсыг зураг эсвэл PDF файл болгон авах шаардлага гардаг шүү дээ. Тэгвэл Total HTML Converter нь HTML вэб хуудсыг JPG зураг, Word Documents, Adobe PDF мөн Excel Spreadsheet болгон хөрвүүлэх чадвартай юм.
Энэ tool-ыг ашиглан та HTML вэб хуудаснаас plain text-ыг нь татан авч болно.Total HTML Converter нь бүх charset болон encoding-ийг агуулж чадсан учир ямар нэгэн бичлэг танигдахгүй байх аюулгүй. Мөн хуудсын өргөнөөс хамаараад PDF file-ийнхаа хуудсын хэмжээнд тохиргоо хийж болдог юм байна. Мэдээж энэ нь үнэгүй биш шүү дээ. Үнэ нь ойролцоогоор 40$ хавьцаа юм байна. Гэвч та 24 цагийн free програмыг татан авч туршиж үзсэний эцэст худалдан авч болно.
Give Away of the Day -ээс Total HTML Converter -ийг үнэгүй татан авч болно.

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment