Манлайлагч хүн

Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
  • Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
  • White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
  • Gold collar : Энэ нь Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг үг юм байна. Маркетинг-ийг олон нийтрүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлдэг байна.
  • Diamond collar
гэсэн ангилалтай байдаг юм байна. Зарим тохиолдолд Pink collar ажилчид гэж ангилалд багтаагдсан байх нь бий. Энд Diamond collar ажилчид буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг бүрэн гүйцэт биедээ шингээсэн хүмүүс байдаг байна.
Ямар таван чанарыг биедээ бий болгох вэ.

1. Сэтгэлийн тэнхээ:
Энэ 5н чанарыг Солонгосийн цөмийн физикч /nuclear physicist/ үндэслэсэн бөгөөд Ази хүний сэтгэлгээ бие бялдарт цогц тохирох ажээ. Түүх: Уг эрдэмтэн нь Солонгос болон АНУ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байсан байна. Азийн орнуудад тэр дундаа Япон, Солонгост том том эрдэмтэн сэхээтэн нар нь амиа хорлох тохиолдол их байдаг шүү дээ. Үүнийг гайхаад дотороо бодоод явдаг байж. Нэгэн удаа хүүгээсээ ямар хүн болох тухай нь асуухад "... Тань шиг хүн болохгүй ..." гэж хүү нь хариулсан гэдэг. Ингээд энэ нь түүнийг их гүн цохилтонд оруулсан бөгөөд улмаар хүн сэтгэлийн тэнхээ гэгч зүйлийг бас хөгжүүлсэн байх шаардлатай юм гэсэн дүгнэлтэнд хүрж энэхүү 5н чанарыг боловсруулсан байна.

2. Бие бялдар:
За тэгээд манай залуучууд би ч ялгаагүй боловсроно сурна л гээд байдаг бие хаагаа анхаарахгүй өнгөрөөд байдаг юм шиг. Ихийг агуулсан авдар хэврэгхэн модоор хийгдсэн бол ямар байх билээ бодох л хэрэгтэй. Нэгэн гэгээн нартай өдөр ханиад хүрээд чад гэвэл яана. Биеийн тамираар хичээллэцгээе. Ядаад өглөө 3-н удаа суниая. :)

3. Оюуны чадвар:
Энэ ойлгомжтой хүн болгон мэддэг зүйл учираас бичилгүй орхиё.
Ер нь хотын төврүү хүний оюуны чадвар өндөр байх хандлагатай байдаг бол яг эсрэгээрээ хотын төврүү хүний бие бялдарын хөгжил буурсан дүнтэй байдаг юм байна.


4. Өөрийгөө удирдах:
Даргынхаа хэлсэн болгонд гүйгээд л "за", "тэгэе" гэх мэт үг хэлж "үгүй", "тийм биш", "би ингэмээр байна" гэсэн үгнүүдийг хэлж чадахгүй ажилчид их байдаг юм шиг. Дээд сургуулийн боловсрол нь ч тийм. Тэр дундаа манай яриад байдаггүй хийдэг мэргэжлийнхэн бүр илүү. Иймд хүн өөрийгөө бүрэн мэдэрч, хийж чадах зүйлдээ зоригтойгооор өөрийн шийдвэрийг гаргаж, чадахгүй зүйлээ эрс чадахгүй гэдгээ илэрхийлэх эсвэл бусдаас тусламж гуйж сурахад илүүдэхгүй.

5. Бусадтай харилцах:
"Чи ямар ногоо тарина тэр ногоогоо л хурааж авна. Чи хүнтэй ямар харилцаа үүсгэнэ хүн буцаагаад тийм л хариуг өгнө". Ингээд хэлчихээр зарим хүмүүс тэр хүн яаж харицана би хариуд нь тийм л харицана гэдэг. Энэ бол буруу шүү дээ. Та эхлээд ямар нэг эерэг хандлага үүсгэхэд танд ямар ч төвөг болохгүй байх гэж бодож байна.
Нэг хүний харилцаа хүрээлэн байгаа орчиндоо хэрхэн нөлөөлдгийг усны дусал усанд унахтай адилаар ойлгож болно.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. goy tovchhon bichjee.

    bas neg yum nemj helhed ene hun odoo amid bga, buguud delhiin heden ulsuudad uuriinhuu bolovsruulsan ene surgaltiin zarchimdaa tulguurlasan dund bolon deed surguuliudiig baiguulsan.

    Mongold bas negiig baiguulsan n MIU geed surguuli baidag. ene surguuld 1r kursdee ene zuiluudiig bugdiig n hamruulan hicheeld uzdeg. biyiin tamir, hugjim zurag geh met hicheel ch bas ordog yum bn le..

    ReplyDelete
  2. Баярлалаа. Нэр нь хэн билээ. Орж ирэхгй байгаа юм

    ReplyDelete
  3. Anonymous7/5/07 10:55

    cool yumaa.

    ReplyDelete