Google-ийн 3D Mouse

Ойрд google -ээс google adsense авах гэж хамаг юмаа english дээр болгож энд тэндээс юм хуулж тавив. Тэгээд google-ээс их сонин мэдээ дуулав. Тэр нь 20070427 нд Google өөрийн online дэлгүүртээ 3D хэмжээсийг мэдрэх чадвартай google earth мөн google sketchup -аа зориулан 3D mouse худалдаанд гаргаж эхлэв.

Энэ mouse-ийг Google Earth-д камерын харах өнцөг, удирдлагад харин Google Sketchup-д мөн бусад free CAD software-уудад 3D model-тай ажиллахад ашиглаж болох юм байна.
SpaceNavigator гэж нэрлэж буй энэ mouse Google Earth-ийн өрсөлдөгч гэж хэлж болох Maya, AutoCAD болон NASA World Wind зэрэг програм хангамжууд дээр мөн зохицож ажиллаж чадах юм байна.
Мэдээж Windows XP, Vista, Linux мөн Mac OS X гэсэн платформ дээр ажиллана. Үүнийг 3D Connexion-ынхон хөгжүүлж байна.
Энэ 5-н сараас 3DS Max, Revit дээр юм хийдэг дизайнарууд болон архитекторчид нарт зориулан энэхүү виртуал аялагчаа /walkthrough/ хөгжүүлж гаргах гэжээ. 3D model хийх ч амар болох нь дээ. Удахгүй 3D google explorer гарч ирнэ гэж байгаа. Энийг ямар юм байх бол гэж бодоод гайхаад байгаа. Ямар ч байсан эхний бэлтгэлээ хийж байх шиг байна.

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Blogiinhoo Head - n design-g yaj uurchilsiin yum ve?

    ReplyDelete
  2. design-ийг нь гаргаж байгаад HTML edit дээр нь жаахан юм нэмсэн юм. #head-warrer дээр нь CSS нь байгаа.

    ReplyDelete