... Нэг л гэгээн хүсэл мөрөөдөл өвөрлөн алхалж явна...
Өөрийн өөрийг олох энэ урт харгуйн эрэлд үхэн хатан яваагүй ээ.
Заримдаа бусдын адил "залуу нас" гэх зэвсгийг зөвхөн зүрхээрээ туулаад гармаар ч юм шиг байх. Гэхдээ сэтгэлийн галтанг дагаж сэтгэлийн галаа бөхөөлгүй бусдад илч өгч явах юмсан гэж хүссэн энэ "хүн санаа" надад оршин байх нь бусад бодрол бүхнээс минь даван дийлэх юмаа.
Иймдээ ч даруу төлөв байх минь бүр бага балчир наснаас цэл залуу хорин хоёр насанд минь надад хань болж хэрэг болохдоо хэрэг болж гай болохдоо гай болж явлаа. Сонин юм шүү хүн бүр өөрийн гэсэн дутагдалтай. Тэрнээсээ залхаж түүндээ гомдоно. Би боддогийн : энэ шинж л хүний өмнө хүн гэж ялгагддаг ганц чанар нь юмуу даа гэж. Харин үүнийг яаж илэрхийлэх нь л тэр хүний сайн муу гэх "дүн" тавиулахад хүргэдэг бизээ.
Надад хүн араншин бий. Тэр нь бусдад хэтэрхий хатуу. Бүр хэтэрхий гэхдээ хамгийн ойр хамгийн хайртай хүмүүстээ хатуу байдаг. Болоод өнгөрсөн хойн нь дэмий л ингэв үү дээ тэгдэг ч байж уу гэж бодох.
Ийм "БИ" надад оршидог.
Ийм "ХҮН САНАА" "БИ"-д бодогддог
Оо Сайхнаа чамд баяр хүргэе. Ёстой нээрээ чи шүү ! Мундаг бичжээ. Цаашдаа ч улам сайхан бичлэгээр мануусаан баясгаарай. Чам шиг сайн бичээчийн блогийг өлгийдөж авсандаа дотроо жаахан маадгар байна шүү. За хө тэгээд манийхаа итгэлийг бүү алдаарай. Чи шүү.
ReplyDeleteҮнэхээр сайхан бичлэг болжээ. Ер цаашдаа дараа дараагийн бичлэгийг чинь хүлээх шинжтэй.
ReplyDeleteУлам гоё зүйл бичиж,
Ухаан бодлыг минь гийгүүлж байгаарай.