Microsoft PlayTable
Microsoft гурван жилийн турш дуншиж дуншиж PlayTable технологио гүйцэт гаргалаа гэж өчигдөр шөнө мэдээлэлжээ. “Project Milan" гэх нэртэй байсан энэхүү төсөлийн үр дүнгийн талаар Mary Jo Foley хэлэхдээ: "- multi мэдрэгч бүхий хүний биеийг мэдрэх чадвартай, object -ийг таних чадвартай interfacce бүхий технологи" гэсэн байна. Microsoft PlayTable технологио дараа долоо хоногт гаргахаар шийдээд байгаа ба бүтээгдэхүүний албан ёсны нэр нь "Silverlight” эсвэл “Popfly" байх магадлалтай байна.
PlayTable нь LCD touchscreen, 1024x768 resolution-тай, 23-аас 25 инч хэмжээтэй дэлгэцтэй. Энд мэдээж projector залгаж ашиглаж болно. Мөн хоёроос олон хүн нэгэн зэрэг ашиглаж болох юм байна.
Зарим нэг ашиглаж болох талууд нь- Music. - Өөрийн music player, credit card 2ыг ширээн дээрээ тавихад түүнийг танигдсаны дараа table дээрээ drag хийгээд сонсож болно. Энд Zune болон Apple-ын тоглуулагчууд байх ёстой юм байна.
- Virtual Concierge. – Урьдчилан оруулсан газарчлах програмаар тайлбарлана.
- Food & Drink. – Хөгжимтэй адил зарчимтай. Харин захиалга хийх л юм шиг байна.Photo. – iPhoto-оос зураг авч засварлах боломжтой.
- Puzzle. – Зургуудын хэсэгүүдийг эвлүүлэх мөн видеоны тасарсан хэсэгүүдийг эвлүүлэх.
- Water. – Өөрөө бий болгох боломжтой усан screensaver-тэй.
- Paint. - Өөрийн хуруунуудаараа зураг зурах боломжтой.
Дээрх видео нь өчигдөр шөнө PlayTable-ыг танилцуулах хурал дээр хийгдсэн бичлэг. Үнэхээр юм хөгжиж байна даа.
Холбоос1. Mary Jo Foley-ын блог

Wednesday, May 30, 2007





























