Microsoft PlayTable

Microsoft гурван жилийн турш дуншиж дуншиж PlayTable технологио гүйцэт гаргалаа гэж өчигдөр шөнө мэдээлэлжээ. “Project Milan" гэх нэртэй байсан энэхүү төсөлийн үр дүнгийн талаар Mary Jo Foley хэлэхдээ: "- multi мэдрэгч бүхий хүний биеийг мэдрэх чадвартай, object -ийг таних чадвартай interfacce бүхий технологи" гэсэн байна. Microsoft PlayTable технологио дараа долоо хоногт гаргахаар шийдээд байгаа ба бүтээгдэхүүний албан ёсны нэр нь "Silverlight” эсвэл “Popfly" байх магадлалтай байна.
PlayTable нь LCD touchscreen, 1024x768 resolution-тай, 23-аас 25 инч хэмжээтэй дэлгэцтэй. Энд мэдээж projector залгаж ашиглаж болно. Мөн хоёроос олон хүн нэгэн зэрэг ашиглаж болох юм байна.

Зарим нэг ашиглаж болох талууд нь
  • Music. - Өөрийн music player, credit card 2ыг ширээн дээрээ тавихад түүнийг танигдсаны дараа table дээрээ drag хийгээд сонсож болно. Энд Zune болон Apple-ын тоглуулагчууд байх ёстой юм байна.
  • Virtual Concierge. – Урьдчилан оруулсан газарчлах програмаар тайлбарлана.
  • Food & Drink. – Хөгжимтэй адил зарчимтай. Харин захиалга хийх л юм шиг байна.Photo. – iPhoto-оос зураг авч засварлах боломжтой.
  • Puzzle. – Зургуудын хэсэгүүдийг эвлүүлэх мөн видеоны тасарсан хэсэгүүдийг эвлүүлэх.
  • Water. – Өөрөө бий болгох боломжтой усан screensaver-тэй.
  • Paint. - Өөрийн хуруунуудаараа зураг зурах боломжтой.


Дээрх видео нь өчигдөр шөнө PlayTable-ыг танилцуулах хурал дээр хийгдсэн бичлэг. Үнэхээр юм хөгжиж байна даа.

Холбоос1. Mary Jo Foley-ын блог

SF Apple Store-луу зонби нар дайрсан байна

Өнгөрдөг баасан гаригт San Francisco хотын төв дэх Apple-ын дэлгүүрлээ зонби нар үйлчлүүлэгчдийг нь айлган довтолж iMac дээр нь бөөн бөөнөөрөө зугларцгааж дэлгүүрийн хаа сайгүй байсан байна. Зонби нарт хүний уураг тархинаас илүү plastic iMac-ууд илүү амттай санагдсан юм шиг байна. Гэвч энэ нь нэг төрлийн хоол хүнс нь ч байж болох юм. Хотын худалдааны гудамжаар цус нөжөндөө хутгалдсан ямарч хараа хяналт байхгүй, үхдэлүүд хамгийн багадаа 150 орчим байсан гэнэ. Тэд шууд л хөрш зэргэлдээх Apple store, Nordstrom, Disney store, мөн Westfield Mall-руу төвөггүй нэвтрэн оржээ.
Гэвч энэ нь зүгээр л сурталчилгаа байсан байна. eatbrains.com - оос зохион явуулсан энэ хөдөлгөөний нэр нь "SF Zombie Mob 2007". Жил болгон уламжлал болон явагддаг байна.

Холбоос1. Зурагнууд
Холбоос2. Apple store
Холбоос3. Эх сурвалж

Худлаа яриж сурцгаая

Өнөөдөр өглөө ажил дээрээ худлаа яриж чаддаггүйгээ гэнэт мэдрэв амсав :). Би ер нь яг тулсан нөхцөлд дотороо бодсон хэрнээ яаж ч чадахгүй үнэнээ хэлдэг муу зантай юм байна. Хүний өмнөөс цагийг нь бүртгүүлчихээд шалгалт дээр нь нөгөө хүнээ "араас нь хутгалж" баригдав. хаха
Оюутан байхдаа би гайгүй сурдаг байлаа. Гэхдээ шалгалтанд нээх ач холбогдол өгч бэлддэггүй байсан юм. Суурь боловсролын экологи гэх хичээлийн шалгалтанд "тэнэг" юм шиг бэлдсэнээ бодоод гайхаад байдаг юм. Тэгээд маргааш нь шалгалтаа өгөх болж. Би ч дотороо бардам байсан. Гэтэл олон оюутан байсан болохоор танхимын багтаамж хүрэлцэлгүй нэг ширээн дээр хэд хэдэн оюутан шахалдан сууж шалгалтаа өгөх болов. Хичээлийн эрхлэгч 50 мин гээд гараад явсан болохоор нээх яарсанчгүй. Тэгээд 20 мин болж байтал хичээлийн багш нь орж ирээд "...-Муу сайн юмнууд ойрхон суугаад хууллаа, 30 мин хийх ёстой ажил одоо хураалга.." гэсэн утгагай өгүүлбэр өгүүлэв. Би ч арай амжаагүй байсан болохоор дотороо бухимдаад бусад оюутнууд ч тийм л байсан байх. Тэсэлгүй би "-Тэгвэл бүгдээрээ шалгалтаа өгөхгүй байя" гээд хашгирав. Ангийн дарга ч надтай санал нийлж бас хашгирав. Гэтэл бишдээд явчихав. Бид 2ын талд орох баатар олдсонгүй бүгд чимээгүй. Хичээлийн багш -"Хэн бэ?" гэв. Тэр олон хүний дотороос хэнийг яаж мэдэх вэ дээ. Гүрийх газар би "-Би. Сайханжаргал" гээд хэлэв. За тэгээд энгээд хэдэн ч шалгалт өгсөн F дүнг 0%тай авав.
Дараа жил бас шалгалт өгөв. Бас F дүнг 0%тай авав. Урам хугарав. Худлаа яриж чадаагүйдээ өөртөө гутрав.
Бас дараа жил нь шалгалт. Гэхдээ би өгөөгүй. Өөр хүн оруулж байж шалгалт өгөв. 78С авав. Төгсөх болж дүн өрөхөд нөгөө гайтай дүн бас байхгүй байв. Хичээлийн эрхлэгч "...-Ямар гарсан бэ?..." гэв 78% C гэчихлээ. Ямар ч баримтгүй дүнгийг минь шууд л тавьчихав. Энийг нь мэдсэн бол 90%A гэхгүй юу хэхэ.
За ингээд жаахан худлаа яриж сурахгүй бол болохгүй нь дээ. Гэнэт мэдрэв, гэнэт ухаарав.

Зарим нэг хүнд нэмээд хэлэхэд завтайдаа би блог бичдэггүй. Бичлэг бүртээ би 10мин хүрэхгүй хугацаа зарцуулдаг юм шүү. Зүгээр гиюурээд өнгөрөөсөн хугацаанаас хэд дахин үр дүнтэй.

Microsoft Outlook-оор их хэмжээний файл дайх YouSendit -ын Plugin

Та YouSendit-ийг Rapidshare эсвэл Megaupload шиг том хэмжээний файлыг дамжуулахдаа эхлээд upload хийчихээд дараа нь илгээж байгаа найздаа link-ийг нь email-дэх замаар файл дамжуулдаг гэдгийг мэдэх байх.
YouSendit 100MB-ыг free share хийдэг бөгөөд үүнээс дээш 2 GB хэмжээтэй файл дамжуулах эрхийг төлбөрт хэрэглэгчиддээ олгодог шүү дээ.
Тэгвэл одоо YouSendIt нь Microsoft Outlook хэрэглэгчдэд илүү боломж санал болгож байгаа юм байна. Энэ нь Outlook-д том хэмжээний өгөгдөл дамжуулахад зориулагдах үнэгүй нэмэлт юм. Ажиллах зарчим нь та томоохон хэмжээний өгөгдлийн өөрийн emailдээ хавсаргахад энэхүү нэмэлт нь түүнийг автоматаар YouSendIt-руу илгээх юм байна. Нөгөө талд нь авч буй хэрэглэгч мэдээж хавсаргасан файлаа авахад бас л автоматаар YouSendIt-ээс download хийгдэх юм байна. Гэхдээ энэ нь энгийн л file attach өгч авдагтай ижил зарчимаараа хэрэглэгчдэд харагдаж ажиллана.

За ингээд хэрэв та Microsoft Outlook хэрэглэгч бол үүнийг туршаад үзээрэй гэж зөвлөх байна.

Холбоос1. Нэмэлтийг татаж авах
энд мэдэхээс Corel Draw X3, Adobe Photoshop CS -ын нэмэлтүүд харагдаж байна. Эдгээрийг яадгийг мэдсэнгүй. Мэдсэн нь comment үлдээгээрэй.ok

Pac Man-ы гавал

Pac Man энэ тоглоомыг мэдэхгүй дуулаагүй тоглоогүй хүн байхгүй байх гэж бодож байна. Pac Man нь Namco компаниас хөгжүүлж USA-ын Midway компани лицензийг эзэмшин1979 онд анх Японы зах зээлд arcade game хэлбэрээр гаргасан байна. Гарсан даруйдаа олон нийтэд ихэд дэлгэрж амжилтанд хүрч чадсан бөгөөд 1980 он гэхэд бүх нийтээрээ мэддэг болсон байв. Хамгийн сонирхолтой нь pac man анх puck man гэсэн нэртэй байснаа дуудлгын дагуу pac man болсон юм байна.
Юм хөгжих жамынхаа дагуу одоо pac man зурган, видио, 3н хэмжээст гээд байж болох бүх хэлбэрээрээ зах зээлд байгаа билээ. Ер нь бид зарим нэг юмыг анзааралгүй өнгөрдөг юм шиг байгаа юм. Хэн нэг нь pac man-ы гавлын яс ямар юм байгаа бол гэж бодож байсан болов уу.
Тэгвэл зураач Le Gentil Garçon нь палентлогч François Escuillié-той хамтран судалгаа хийсны үр дүнд pac man-ы гавлын ясыг олсон байна. Энэ гавлын яс нь хүн болон амьтны гавлын ясны хэлбэр дээр суурьлан дундаас нь бий болсон гэж үзэж байгаа юм байна. Харин та зургаас хараад юу гэж бодож байна даа.

Холбоос1: PacMans-ы тухай
Холбоос2: Эх үүсвэр

Вэб хуудсыг JPG зураг, PDF баримтад хөрвүүлэгч

Заримдаа web хуудсыг зураг эсвэл PDF файл болгон авах шаардлага гардаг шүү дээ. Тэгвэл Total HTML Converter нь HTML вэб хуудсыг JPG зураг, Word Documents, Adobe PDF мөн Excel Spreadsheet болгон хөрвүүлэх чадвартай юм.
Энэ tool-ыг ашиглан та HTML вэб хуудаснаас plain text-ыг нь татан авч болно.Total HTML Converter нь бүх charset болон encoding-ийг агуулж чадсан учир ямар нэгэн бичлэг танигдахгүй байх аюулгүй. Мөн хуудсын өргөнөөс хамаараад PDF file-ийнхаа хуудсын хэмжээнд тохиргоо хийж болдог юм байна. Мэдээж энэ нь үнэгүй биш шүү дээ. Үнэ нь ойролцоогоор 40$ хавьцаа юм байна. Гэвч та 24 цагийн free програмыг татан авч туршиж үзсэний эцэст худалдан авч болно.
Give Away of the Day -ээс Total HTML Converter -ийг үнэгүй татан авч болно.

BlogReader

Нэгэн маш энгийн програмыг танилцуулж байна. BlogReader хэмээх энэхүү програм нь та өөр дээрээ өөрийн орох дуртай blog-уудын бүх шинэчлэгдсэн бичлэгийг цаг тухайд нь алдалгй унших боломжийг бүрдүүлж төвлөрүүлж чадах програм болжээ. Хэрэв та хүсвэл уг прорамыг эх кодыг авч чааш нь хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна.
Уг програмын боломжууд.
  • Програм маш бага (ойролцоогоор 6 Мб орчим) зай эзлэнэ
  • Хурдан ачаалагдаж, хурдан хаагддаг
  • Их хэмжээний мэдээллийг хадгалах боломжтой
  • Блогуудыг ангилал үүсгэн цэгцлэх боломжтой
  • Бүрэн Юникод дэмжинэ
  • Хэрэглэхэд хялбар интерфэйс
Системийн шаардлага
  • Internet Explorer 6.0 болон түүнээс дээш
  • Windows 2000 болон түүнээс дээш
Холбоос1. Албан ёсны хаяг
Холбоос2. Холбогдох форум
Холбоос3. Татаж авах

PC to PC Data Transfer Device

Компьютераас компьютер хооронд өгөглийг дамжуулахдаа бид хамгийн энгийн нь cross кабель ашиглан хоёр PCгээ холбож дамжуулдаг билээ. Эсвэл бүр hard disk-ээ салгаад нөгөө PC-гээ задлаад холбоод гэх мэт бөөн юм болдог. Ингэж байгаад hard disk-ээ шатааж байсан гашуун "дурсамж" ч хэн нэгнийх нь толгойноон арчигдаагүй :) байгаа биздээ. Тэгвэл энийг маш хялбархан хийчихдэг төхөөрөмж бий болсон байна.
Tornado гэх нэртэй энэ төхөөрөмж нь хоёр PC хооронд USB холболтоор холбогдоно. Хэрэв холболт амжилттай явагдаж байвал дээр нь байх LED гэрэл асаж дохио өгч улмаар хоёр PC дээр autoload-аар өгөгдөл дамжуулах их энийн програм гарч ирнэ. Энэ програм дээр file-ийг director-уудын хооронд drag-n-drop хийгээд л хоорондоо өгөлцөж авалцаад байж болох юм байна.
  • Windows 98SE*, ME, 2000, XP, and Vista дээр ажиллана.
  • Өгөгдлийн 25Mb/Sec хурдтай дамжуулна.
  • 4.8 oz хэмжээтэй
  • Cable-ынх нь урт 4н feet
  • Програм хангамж суулгах шаардлагагүй
  • Өгөгдөл дамжигдаж байгааг LED анивчиж мэдэгдэнэ
Холбоос1. Албан ёсны хаяг
Холбоос2. Худалдаа

Уянгалаг намуунлаг ухаарал

Эгэлхэн бус энгүй хөгжмийн яруу тансаг гайхамшигтай. Сэтгэлд дулаахан зөлөөн. Амьсгал авахдаа хүртэл хэмнэлийг даган зөөлөн байх тийм л хөгжимд би дуртай.

Хаврын нарны алтанхан цацраг зулайг минь төөнөж хайлан дуулах уянгалаг хөгжим сэтгэлийг минь бүүвэйлэх тэнгэрийн заадал газрын хаяа хооронд би ниснэ. Орчлонгийн юмс чухамдаа зөөлөн болоод хатуу байх цаг хугацааны хүрдэнд огт байхгүй диваажин амьдралыг минь тэтгээд цаст алтай ноён сардигийн дунд цангинах хоолотой бага нас минь шүүдрийн дусал хөшигчин гүйнэ.

Униартан тунарах чийглэг мананд усан зүүдэлт тэнгэрийн энгээр болрын мөнгөн шигтгээ гялбан гялтганаад хөх сувдан саран тунгалаг мөрөндөө нойрсохүйд миний эх орон шөнийн амгалангаар амьдарна.
Тунгалагхан горхины тэсгэм жавраар үүр хаяарч тунамал улаан наран мөнх хөх тэнгэрийнхээ амь нь болж мандахад миний амьдрал гал аван ноцож зүрхний минь угаас эх орон минь манддаг аа.

Google-ын хайлтын үр дүнг баганаар харуулагч

Та интернет хөтөждөө Mozilla-г (хажуу баннер дээр дарж үнэгүй татаж авч болно) ашиглаж түүний нэмэлт болох Greasemonkey for Firefox-г суулгасан байхад ашиглаж болох юм.
Хэрэв та том дэлгэцтэй бол Google-ээс хайлт хийхэд хажуу хэсэгт нь нэлээд зай гардгийг ажигласан байх. Дээр нь бас доошоо scroll хийхээс төвөгшөөдөг бол энэ script-ээр (хажуу багананд Intall this script гэж байх ба Greasemonkey-тай бол дараад Install гээд болчихно)дэлгэцийнхээ сул зайг ашиглан google-ын хайлтынхаа үр дүнг
Result1 result2
Result3 result4
гэх мэтчилэн 2 багана болгон харуулж болно. Хамгийн гол нь та өөрийнхөө хүссэнээр script-д өөрчлөлт хийж баганаа нэмэх үр дүнг харуулахдаа дарааллыг нь өөрчилж болох юм.
Жич: Хэрэв та хайлтынхаа шууд гаргах үр дүнгийн тоог өөрчлөх бол тохиргоо хэсгээс нь өөрчилж болдог.

Амжилт хүсэе.

Mozilla удахгүй Mobile web browser болно

Бидний ихэнх нь Mozilla буюу "Галт үнэг"-ийг хэрэглэж түүний давуу талуудыг мэдэрсэн хүмүүс байдаг байх гэж боддог. Миний хувьд #1 browser бол Mozilla. Mozilla багийн leader Mitchell Baker (Эрэгтэй гэж бодоод байсан чинь эмэгтэй хүн байна.) нь APC сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Mozilla-г утсанд зориулан бүтээхээр төлөвлөж ажиллаж байгаа тухай ярисан байна. Энэ нь удаан хугацааны project бөгөөд хамгийн гол нь бид утсан дээрээ PC дээрх шиг нэмэлт add-s болон plug--уудттай ашиглаж болохоор байх ёстой зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тун удахгүй бид Mozilla CEO гэсэн mobile browser-ийг утсандаа ашиглах боломжтой болохнээ.

Холбоос1: Ярилцлага
Холбоос2: Mitchell Baker-ийн blog

Doing Business

Доорх онигооноос business-ийг хамгийн сайн хийж чадсан хүний тухай ойлгох байх. Ер нь л санаа шүү дээ. Хүн бүр л хувийн бизнестэй болохыг боддог ч түүндээ хүрэх нь бага байдаг юм шиг байгаа юм. Би ч бас тэгж бодож явдаг хүмүүсийн нэг нь. Хамгийн гол нь өөрийгөө удирдах чанар буюу цаг, санхүү, хэл ярианы удирдлага, аливаа зүйлд хандах хандлага, өөрийн авъяасаа таниж мэдэх гэсэн эдгээр чанаруудыг одооныхоосоо өөрчилж шинээр бий болгож чадсан хүн л явж явж амжилтанд хүрдэг юм шиг.

Аав: Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна
Хүү: Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
Аав: Гэхдээ тэр Bill Gates-ийн охин шд.
Хүү: Аан тийм үү. ... За за. Би зөвшөөрлөө.

Аав Bill Gates дээр очив.
Аав: Би танай охинд нөхөр оллоо.
Bill Gates: Гэхдээ миний охин дөнгөж 18тай.
Аав: Гэхдээ тэр залуу World Bank-ны Vice-president.
Bill Gates: Аан тийм үү. …За за тэгвэл зөвшөөрлөө.

Аав World Bank-ны President дээр очив.
Аав: Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
President: Гэхдээ манайд vice- president-ээр ажилд ороё гэсэн хүн зөндөө байгаа.
Аав: Гэхдээ тэр Bill Gates-ийн хүргэн.
President: Аан тийм үү. …За за зөвшөөрлөө.
Үүнийг л business гээд байгаа юм. хэхэ :)

NVIDIA GeForce 7200 GS

Gamer хүн бүхний хүслэн сайн график карттай байх байдаг. Миний хувьд жилийн 2 жилийн өмнөхөн энд тэндээс холио солио хийж байж 100 хэдэн мянгын GeForce FX 5200-тай болж байсан юмдаг. Гэтэл одоо энэ маань ч гологдох болждээ. Баргийн тоглоом ч тоглож болохгүй. Юм хэтэрхий хурдан хөгжих юмдаа. 2007,05,08нд NVIDIA Corporation комьпютерийн график картныхаа GeForce 7200 GS шинэ хувилбар буюу шинэ түвшний бүтээгдэхүүнээ гаргажээ. GeForce 7200 GS нь Microsoft DirectX 9.0, Shader Model 3.0 болон 3D game, програм хангамж, динамик орон зайн гэрэл сүүдэр гэх мэт байгуулагчдыг бүрэн дэмжиж Windows Vista-д зориулагдан хийгдсэн байна. Дээр нь зураг дээр харагдаж байгаа намалт дэлгэцний гаралттай юм. 3D benchmark тестэд энгийн график картаас 50% илуу хурдан гэж гарсан байна. Хамгийн гол нь электрон худалдаагаараа 50$ гэж байгаа нь их сонин санагдаж байна. Авах юмсан гэж. :)

День Победы

НИКТО НЕ ЗАБЫТ, НИЧТО НЕ ЗАБЫТО

Эх хүн, эхнэр хүний дусал нулимс бүхэн эх орныхоо төлөө урссан цусны дусал бүрийн төлөө байж газарт биш энгэрт шингэсэн он жилүүдийг бид хэзээ ч мартах ёсгүй.


Оросын ард түмний байгуулсан энэ аугаа ялалтыг дэлхий ертөнц өөрийн баяр мэтээр үзэх ёстой гэж хувьдаа боддог. Саяхан Эстони-ы нэгэн сайдын Хуучин Зөвлөлтийн чөлөөлөгчдийн хөшөөг нураах шийдвэр нь "тэнэг" явдал байсан юм. Яахав Балтын орнууд Зөвлөлтийн үед Социалист дэглэмийг тэрүүхэндээ эсэргүүцдэг байсан учраас энэ чөлөөлөх ажиллагааг одооныхоор Иракыг АНУ чөлөөлж байгаатай ижил утгаар ойлгож дургүй байсан юм шиг байгаа юм. Ядаад л Ялалтын баярыг нь өнгөрөөгөөд сүр дуулиан болголгүй нурааж болох л байсан шүү дээ.
2005 онд Ялалтын баярын 60 жил болоод Орос орон дэлхий нийтээрээ сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн билээTV-ээр ORT1 сайн үзнэ дээ гэж бодож байсан нэг мэтсэн өнгөрчихсөн байсан даа :) Юм хурдан өнгөрөх юм даа. Саяхан болсон санагдаад өнгөрсөн жил гээд л бичээд сууж байна.
За тэгээд Нацист дэглэмийг дэлхий нийтээрээ ямархуу вэ гэдгийг сохор доголон, эрүүл саруул ямар ч хүн ухан ойлгосон он жилүүд байсан байх. Гэтэл одооны залуучууд энийг сайн ойлгодог юм уу эсвэл миний бодсоноос өөр байдаг юм уу. Нацистийн "Хас" тэмдэгийг зүүчихсэн шүтчихсэн яваа харагддаг. Яс юман дээрээ дайны хор уршиг арилж амьжаагүй л байгаа шүү дээ. Юмыг ухаарах л хэрэгтэй.
холбоос1| холбоос2

Триллион пиксель зураг


Aperio Technologies-оос “дэлхий дээр анхны терапиксел зураг”-ийг гаргасан байна. Энэ зургийг яаж хийвээ гэж бодож байна уу. Гэвч энэ зураг нь нэг зургийг 225 дахин хувилсны үр дүнд бий болгосон байна. Энэ хорт хавдар, өвчин /pathology/-ы зураг боловсруулдаг компанийн уг зургаар биеийн булчингийн үйл ажиллагаанаас өвчин яаж хамаарч байгааг харуулж тайлбаралах, ухаж ойлгуулахад ашигладаг юм байна. Уг зураг нь HDD дээр 144 GB хэмжээтэй / JPEG форматаар/ .tif өргөтгөлтэй. Доор байгаа холбоосоор та энэхүү зургийг online байдлаар шууд үзэж болно. Ингээд 1 триллон пиксель зураг ямар байдгийг хараарай.
Зургийг харах

Эмэгтэй хүнд сэтгэгдэл хэрхэн төрүүлэх вэ буюу өөртөө хэрхэн татах вэ

(English-Russian-Mongolian)

Compliment her, дайте ей комплимент, магт.
Respect her, уважейте её, хүндэл.
Honor her, почтите её, дээдэл.
Cuddle her, обнимите её, тэвэр*.
Kiss her, поцелуй её, үнс.
Caress her, ласкай её, энхрийл.
Love her, любите её, дурла.
Stroke her, погладьте её, илж таал.
Tease her, дразните её, шогло.
Comfort her, успокойте ее, тайвшруул*.
Protect her, защитите её, хамгаал.
Hug her, обнимите её, тэвэр*.
Hold her, держите её, хөтөл (тэвэр)*.
Spend money on her, потратите деньги на ней, мөнгөө зарцуул.
Wine and dine her, угощайте вином и угостите, дарсаар дайлж хоолонд урь.
Buy things for her, покупай что-нибудь для неё, зүйлс худалдаж авч өг.
Listen to her, слушай её, сонс.
Care for her, присматривай за ней, халамжил.
Stand by her, будь надежным опорам, түшиг тулгуур нь бай.
Support her, поддерживай её, дэмж.

Go to the ends of the Earth for her - Пойдите для нее в концы Земли-Түүнийхээ төлөө газрын мухрыг хүртэл зүтгэ.

source : Asuult.Net-ийн NapoLeon_Captive гишүүн
Эр хvн эр хvндээ хайртай буюу бяцхаааан зевлегеенvvд

Манлайлагч хүн

Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
  • Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
  • White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
  • Gold collar : Энэ нь Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг үг юм байна. Маркетинг-ийг олон нийтрүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлдэг байна.
  • Diamond collar
гэсэн ангилалтай байдаг юм байна. Зарим тохиолдолд Pink collar ажилчид гэж ангилалд багтаагдсан байх нь бий. Энд Diamond collar ажилчид буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг бүрэн гүйцэт биедээ шингээсэн хүмүүс байдаг байна.
Ямар таван чанарыг биедээ бий болгох вэ.

1. Сэтгэлийн тэнхээ:
Энэ 5н чанарыг Солонгосийн цөмийн физикч /nuclear physicist/ үндэслэсэн бөгөөд Ази хүний сэтгэлгээ бие бялдарт цогц тохирох ажээ. Түүх: Уг эрдэмтэн нь Солонгос болон АНУ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байсан байна. Азийн орнуудад тэр дундаа Япон, Солонгост том том эрдэмтэн сэхээтэн нар нь амиа хорлох тохиолдол их байдаг шүү дээ. Үүнийг гайхаад дотороо бодоод явдаг байж. Нэгэн удаа хүүгээсээ ямар хүн болох тухай нь асуухад "... Тань шиг хүн болохгүй ..." гэж хүү нь хариулсан гэдэг. Ингээд энэ нь түүнийг их гүн цохилтонд оруулсан бөгөөд улмаар хүн сэтгэлийн тэнхээ гэгч зүйлийг бас хөгжүүлсэн байх шаардлатай юм гэсэн дүгнэлтэнд хүрж энэхүү 5н чанарыг боловсруулсан байна.

2. Бие бялдар:
За тэгээд манай залуучууд би ч ялгаагүй боловсроно сурна л гээд байдаг бие хаагаа анхаарахгүй өнгөрөөд байдаг юм шиг. Ихийг агуулсан авдар хэврэгхэн модоор хийгдсэн бол ямар байх билээ бодох л хэрэгтэй. Нэгэн гэгээн нартай өдөр ханиад хүрээд чад гэвэл яана. Биеийн тамираар хичээллэцгээе. Ядаад өглөө 3-н удаа суниая. :)

3. Оюуны чадвар:
Энэ ойлгомжтой хүн болгон мэддэг зүйл учираас бичилгүй орхиё.
Ер нь хотын төврүү хүний оюуны чадвар өндөр байх хандлагатай байдаг бол яг эсрэгээрээ хотын төврүү хүний бие бялдарын хөгжил буурсан дүнтэй байдаг юм байна.


4. Өөрийгөө удирдах:
Даргынхаа хэлсэн болгонд гүйгээд л "за", "тэгэе" гэх мэт үг хэлж "үгүй", "тийм биш", "би ингэмээр байна" гэсэн үгнүүдийг хэлж чадахгүй ажилчид их байдаг юм шиг. Дээд сургуулийн боловсрол нь ч тийм. Тэр дундаа манай яриад байдаггүй хийдэг мэргэжлийнхэн бүр илүү. Иймд хүн өөрийгөө бүрэн мэдэрч, хийж чадах зүйлдээ зоригтойгооор өөрийн шийдвэрийг гаргаж, чадахгүй зүйлээ эрс чадахгүй гэдгээ илэрхийлэх эсвэл бусдаас тусламж гуйж сурахад илүүдэхгүй.

5. Бусадтай харилцах:
"Чи ямар ногоо тарина тэр ногоогоо л хурааж авна. Чи хүнтэй ямар харилцаа үүсгэнэ хүн буцаагаад тийм л хариуг өгнө". Ингээд хэлчихээр зарим хүмүүс тэр хүн яаж харицана би хариуд нь тийм л харицана гэдэг. Энэ бол буруу шүү дээ. Та эхлээд ямар нэг эерэг хандлага үүсгэхэд танд ямар ч төвөг болохгүй байх гэж бодож байна.
Нэг хүний харилцаа хүрээлэн байгаа орчиндоо хэрхэн нөлөөлдгийг усны дусал усанд унахтай адилаар ойлгож болно.